Хөрөнгө бүртгэх тухай

2010-07-26 00:00:00
     Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 "а" заалт, 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 94 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 1 ба 8 дугаар хороодын нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөөнд "Ионсей" эмнэлгийн арын замд баригдсан 562 636 216 /таван зуун жаран хоёр сая зургаан зуун гучин зургаан мянга хоёр зуун арван зургаан/ төгрөгийн өртөг бүхий 30x10 ам метр талбайтай явган зорчигчдод зориулсан нүхэн гарцыг данс бүртгэлдээ бүртгэн авахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч. Однасан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Энхтайваны өргөн чөлөөнд "Ионсей" эмнэлгийн арын замд баригдсан нүхэн гарцын ашиглалт, арчлалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Улаанбаатар зам, засвар арчлалт компани /Д.Бат-эрдэнэ/-д даалгасугай.

     Гурав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллахыг Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/, Авто замын газар /Д.Од/-т тус тус үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР