Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-09-24 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2010 оны 148 дугаар тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих нийслэлийн Засаг даргын 2010 оны 28 дугаар захирамжаар батлагдсан Баянгол дүүргийн "Нээлттэй засаглал" хөтөлбөр /тоног төхөөрөмж, үйлчилгээ, мэдээллийн сан, сургалт, иргэдийн оролцооны тогтолцоог дэмжих/ 250,0 сая төгрөгийг 150,0 сая төгрөг болгон өөрчилсүгэй.
 
     Хоёр.Баянгол дүүргийн "Нээлттэй засаглал" хөтөлбөрийг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланд даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР