Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-09-24 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 289 дугаар тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэпг зориулан худалдан авсан байрыг хүүхдийн эмнэлэг болгон засварлах, тохижуулах, зарим шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах 200,0 /хоёр зуун/ сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар /С.Туул/-т даалгасугай.
 
     Хоёр. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.
 
     Гурав. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР