Тээврийн хэрэгслүүдийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай

2016-12-12 12:26:18
2016 оны 12 сарын 12-ны өдөр                                    Дугаар А/875                                                Улаанбаатар хот
 

Тээврийн хэрэгслүүдийг нийслэлийн
өмчид бүртгэн авах тухай
 
 
          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
         1.Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан, энэ захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан 173,290,000 /нэг зуун далан гурван сая хоёр зуун ерэн мянган/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл, “Мишээл групп” ХХК-иас хандивласан энэ захирамжийн 2 дугаар хавсралтад заасан 6,500,000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг тус тус нийслэлийн өмчид бүртгэн авсугай.
 
         2.Энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар /Ж.Эрдэнэболд/-т, Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс /Т.Төгс/-т, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.
 
 
 
 
                                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                                     ХОТЫН  ЗАХИРАГЧ                                        С.БАТБОЛД