Үр дүнгийн урамшил олгох тухай

2016-12-14 12:11:08
2016 оны 12 сарын 14-ний өдөр                                    Дугаар А/883                                  Улаанбаатар хот
 
 

Үр дүнгийн урамшил
 олгох тухай
 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2013 оны 393 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  
 
          1. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны IV улирлын ажлын үр дүнгийн урамшлын үнэлгээг хавсралт ёсоор баталсугай.
 
          2. Энэ захирамжийн хавсралтад заасны дагуу улирлын ажлын үр дүнгийн  урамшлын зардлыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн холбогдох зардлаас гаргуулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т зөвшөөрсүгэй.
 
           3. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, дүнг улирал тутам дүгнэж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад даалгасугай.
 
 
 
 
                                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                               БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.БАТБОЛД