Хөрөнгө гаргах тухай

2010-11-12 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Монгол Улсад Бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний зардал 2960000 /хоёр сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Ойн арга хэмжээний зарцуулалтын тайланг 2010 оны 12 дугаар сарын 7-ны дотор гаргаж танилцуулахыг нийслэлийн Бүртгэлийн газар /Г.Анхныбаяр/-т даалгасугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР