Барилга шилжүүлэх тухай

2010-11-12 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Туул тосгонд байрлах нийслэлийн Өмчийн харилцааны газрын албансанд бүртгэлтэй хуучнаар Төрхурахын үслэг ангийн аж ахуйн барилга, тоног төхөөрөмжийг Багахангай мах боловсруулах үйлдвэрийн балансанд шилжүүлсүгэй.

     Хоёр. Дээрх хөрөнгийн хөдөлгөөнд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

     Гурав. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 202 дугаар 2008 оны 605 дугаар захирамжийн 1,2,3 дахь заалт, тус тус захирамжийг хүчингүй болсонд тооцсугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР