Багахангайн мах боловсруулахүйлдвэрийн талаар авах аргахэмжээний тухай

2010-11-12 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 163 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Багахангайн мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээх, нийслэлийн иргэдийн махны хэрэгцээг хангахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг үйлдвэрийн үндсэн хөрөнгийг барьцаалан арилжааны банкнаас зээл авч шийдвэрлэхийг Багахангайн мах боловсруулах үйлдвэр /П.Энхбат/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Нийслэлийн иргэдийн махны хэрэщээг хангах ажлын хүрээнд хийгдсэн 1000 тн мах бэлтгэх гэрээний /квот/ үүргийн биелэлт, мах бэлтгэлд авсан зээлийн эргэн төлөлт, түүний хэрэгжилтийн явцад хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын алба /Ч.Бат/, Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-д тус тус үүрэг болгосугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР