Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, Улсын Онцгой комиссын 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 760 дугаар захирамжийн дагуу мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардлагатай байгаа вакцин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай
Дарга:
Гишүүд:
Нарийн бичгийн дарга
Хоёр. Тендерийн үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн хөренгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн зохион байгуулж хэрэгжүүлэхийг Үнэлгээний хороо /Х.Батбилэг/-нд үүрэг болгосугай
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР