Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2010-11-16 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.5 дахь заалт, Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 171 дүгээр захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагаас Шадивлан хүртлэх шинээр тавигдаж буй 6 км авто замын трасст иргэний өмчлөлд байгаа газар орсонтой холбогдон Д.Мангаад 2010 оны 482 дугаар захирамжийн дагуу олгохоор болсон нөхөх олговор дээр нэмж уг иргэний өмчилсөн газрыг төр эргүүлж авснаас учирсан хохиролд 4443282 /Дөрвөн сая дөрвөн зуун дөчин гурван мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийн нөхөх олговрыг 2010 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан хөрөнгөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-д зөвшөөрсүгэй.

     Хоёр. Д.Мангаагийн өмчилсөн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу, байгуулж газар чөлөөлөхийг нийслэлийн газрын алба /Ц.Сандуй/-д даалгасугай

     Гурав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч/Б.Мөнхбаатар/-д үүрэг болгосугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР