Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2010-12-01 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.5.1, 32.5.2 дахь заалтыгтус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3-7 буудал орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу улсын төсвийн хөрөнгөөр иргэдийн амьдрах ая тухтай орчин нөхцлийг сайжруулах зорилгоор баригдах "75 ортой цэцэрлэг"-ийг барьж байгуулах газрын трасст орсон иргэнд өмчлөгдсөн газрын үнэ, тухайн газар дээрхи үл хөдлөх хөрөнгийн үнэ, өмчлөгчөөс уг газарт зарцуулсан хөрөнгө, газрыг улсын тусгай хэрэщээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авснаас өмчлөгчид учрах хохирлын хэмжээг хавсралтаар баталсугай.
 
     Хоёр. Нэр бүхий 2 иргэнд нөхөх олговрыг гэрээнд заасан хугацаанд зарцуулах хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
     Гурав. Иргэний өмчилсөн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэдтэй тохиролцон байгуулж, нөхөх олговрыг олгосны дараа гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Газрын алба /Ц.СандуйЛнд даалгасугай.
 
     Дөрөв. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбаатарт үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР