Сахилгын шийтгэл ногдуулах тухай

2010-12-01 00:00:00

     Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26р.1 дэх хэсэг, 26.1.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан нь нийслэлийн Өмч хувьчлалын комиссын хурлын бэлтгэлийг дутуу ханган, албан үүргээ хангалтгүй биелүүлж, ажилдаа хариуцлагагүй хандсан учир албан тушаалын цалингийн хэмжээг 1 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай

     Хоёр. Хариуцсан ажлынхаа чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтнуудтай ажлын уялдаа холбоог сайжруулж, өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрд нь хэрэгжүүлж ажиллахыг Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

     Гурав.Ч.Однасангийн албан тушаалын цалингийн хэмжээг 1 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулж олгохыг Өмчийн харилцааны газрын ерөнхий нягтлан бодогч Х.Жаргалсайханд үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР