Хөрөнгө оруулахыг зөвшөөрөх тухай

2010-12-02 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2. "а" заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 164 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржайлан хийдийн цогчин дуганы барилгыг өөрийн хөрөнгөөр сэргээн засварлаж, буян номын үйл ажиллагаа явуулах, сургалтын зориулалтаар ашиглахыг Монголын Бурхан шашинтны шинэ төв /З.Санждорж/-д зөвшөөрсүгэй.

     Хоёр. Монголын Бурхан шашинтны шинэ төвтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хөрөнгө оруулалтын ажлын явц, гэрээний үүргийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

     Гурав. Нийслэлийн өмчид хийх хөрөнгө оруулалтын ажлыг чанар сайтай хийж, гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг Монголын Бурхан шашинтны шинэ төв /З.Санждорж/-д үүрэг болгосугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР