Хөрөнгө данснаас дансанд шилжүүлэх тухай

2010-12-02 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эргэлтийн бус хөрөнгийг данснаас хасах, олж авах, бүртгэх журам"-ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн цощолбор барилга ашиглалтанд орсонтой холбогдон "Их амгалан" өрхийн эмнэлгийн 23 558 500 /хорин гурван сая таван зуун тавин найман мянга таван зуун/ төгрөгний бүртгэлийн үнэ бүхий суларч байгаа байрыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансанд шилжүүлсүгэй.

     Хоёр. Дээрх хөрөнгийг зохих журмын дагуу данс бүртгэлдээ бүртгэн авч эзэмшилт, ашиглалтанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР