Орон сууц хуваарилах тухай

2010-12-02 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны цогцолбор байр ашиглалтанд орсонтой холбогдуулан хорооны Засаг даргын ажлын албаны байрлаж байгаад суларсан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хорооллын 31 дүгээр байрны 40 тоот орон сууцыг амьдралын гачигдалтай байдлыг нь харгалзан иргэн Балжмаагийн Мягмархүүд олгосугай.

     Хоёр. Уг орон сууцыг нийслэлийн өмчийн эд хөрөнгийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т, Б.Мягмархүүд орон сууц эзэмших эрхийн бичиг олгож, хууль тогтоомжийн дагуу хувьчлах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Ч.Бат/, Орон сууц хувьчлах товчоо /Ц.Дашзэвэг/-нд үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР