Гадаадад магистрантурт суралцуулах тухай

2010-12-03 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 12 дугаар сарын 23-ны 4/22 дугаар тогтоолын 2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. "Нийслэлд шаардлагатай нарийн мэргэжлийн боловсон хүчнийг өндөр хөгжилтэй орнуудад хотын захиалгаар сургах, суралцагчдыг шалгаруулах журам"-ын дагуу гадаадад магистрантурт суралцах албан хаагчдын нэрсийг хавсралтын дагуу баталсугай.

     Хоёр. Гадаадад магистрантурт суралцагчидтай Нийслэлийн Засаг даргын 2010 оны 155 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан хотын захиалгаар суралцуулах тухай гэрээ байгуулж, хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т даалгасугай.

     Гурав. Гадаадад магистрантурт суралцагчдын сургалтын явцад хяналт тавих, хугацаанд нь амжилттай төгсгөх, буцаан ирүүлэх талаар суралцах сургуультай нь холбоотой ажиллахыг Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс /Э.Амарсанаа/-т үүрэг болгосугай

     Дөрөв. Сургалтанд шаардагдах 177,984,000 / нэг зуун далан долоон сая есөн зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг "Нийслэлд шаардлагатай нарийн мэргэжлээр боловсон хүчнийг өндөр хөгжилтэй орнуудад хотын захиалгаар сургах" хөрөнгө оруулалтын зардлаас гаргахыг Тамгын газар Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

     Тав. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад үүрэг болгосугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР