Төсөл хэрэгжүүлэх нэгж байгууллах тухай

2011-03-17 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлд гадаадын зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг зохицуулах журмын 5.1.4 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Дэлхийн банкны 15 сая ам.долларын хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлэх "Цэвэр агаар" төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах үүргийг 2011 оны 2-р сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь "Төслийг удирдах нэгж"-д хариуцуулсугай.

     Хоёр. Төслийн хэрэгжилтэд хяналт тавих, удирдамжаар хангах, хэрэгжилтийг дугнэх, макро түвшинд болон яам, салбар хоорондын үйл ажиллагааны уялдааг зохицуулах үүрэг бүхий "Цэвэр агаар" төслийг удирдах хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

     Гурав. Төслийн бэлтгэл ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэн, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа оролцогч талуудтай бүх талаар хамтран ажиллаж, төслийг амжилттай хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Төслийг удирдах хороо (Д.Ганболд)-нд даалгасугай.

     Дөрөв. Төслийн бэлтгэл ажлын явцад шаардагдах 1 сая ам.доллар хүртэл хэмжээний урьдчилсан санхүүжилт хийх хөрөнгийн эх үүсвэрийг олж "Зээлийн гэрээ батлагдсаны" дараа урьдчилсан санхүүжилтийн төлбөрийг буцаан авахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Э.Ганхүү)-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
03 дугаар сарын 17-ны өдрийн
228 тоот захирамжийн хавсралт

"Цэвэр агаар" төслийн урьдирдаx хорооны гишүүн

  • Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл,экологийн асуудал хариуцсан орлогч
  • Сангийн яамны зээл,тусламжийн нэгдсэн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн
  • Эрдэс баялаг эрчим хүчний яамны түлшний газрын орлогч дарга
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү,төрийн сангийн ахлах мэргэжилтэн
  • Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга
  • Нийслэлийн Байгаль хамгаалах  газрын дарга
  • Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний инженерийн сургуулийн Үйлдвэр,экологи,сэргээгдэх эрчим хүчний салбарын эрхлэгч (зөвшилцсөнөөр)
  • Төслийн удирдах нэгжийн захирал
  • Нарийн бичгийн дарга; Нийслэлийн Засаг даргын Тамгийн газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга