Аж ахуйн нэгжийн тооллого явуулах тухай

2011-03-18 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 61 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Аж ахуйн нэгжийн 2011 оны улсын тооллогыг нийслэлийн нутаг дэвсгэрт 2011 оны 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд явуулсугай.

     Хоёр. Нийслэлийн аж ахуйн нэгжийн 2011 оны ээлжит тооллогыг зохион байгуулж явуулах ажлын нэгдсэн төлөвлөгөөг нэгдүгээр хавсралтаар, Нийслэлийн тооллогын комиссын бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар, Дүүргийн тооллогын комиссын бүрэлдэхүүнийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Гурав. Дүүргийн нутаг дэвсгэрт байршсан аж ахуйн нэгжийг тоолох тооллогын комиссыг хороо бүрт байгуулах, шаардлагатай зардлыг дүүргийн төсвөөс санхүүжүүлж, тооллогын нэгдсэн төлөвлөгөө, удирдамж, зааврын дагуу ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

     Дөрөв. "Нийслэлийн аж ахуйн нэгжийн 2011 оны ээлжит тооллогыг зохион байгуулж явуулах ажлын нэгдсэн төлөвлөгөө"-ний дагуу бэлтгэл ажлыг сайтар хангаж, тооллогод аж ахуйн нэгжийг бүрэн хамруулах, тооллогын дүнг тогтоосон хугацаанд нь хүлээлгэн өгөхийг Нийслэлийн тооллогын комисс /Б.Баатарзориг/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
03 дугаар сарын 18-ны өдрийн
237 тоот захирамжийн 2 дугаар  хавсралт

НИЙСЛЭЛИЙН ТООЛЛОГЫН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН


Тооллогын комиссын дарга:

  • Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч

Комиссын орлогч дарга:

  • Нийслэлийн Статистикийн газрын дарга

Комиссын гишүүд:

  • Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Нийслэлийн Статистикийн газрын дарга
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
  • Нийслэлийн Засагдаргын Тамгын газрын Цэргийн штабын хэлтсийн дарга
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга
  • Нийслэлийн Засагдаргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга
  • Аялал, жуулчлалын газрын дарга
  • Боловсролын газрын дарга
  • Бүртгэлийн газрын дарга
  • Газрын албаны дарга
  • Нийгмийн даатгалын газрын дарга
  • Өмчийн харилцааны газрын дарга
  • Соёл, урлагийн газрын дарга
  • Татварын газрын дарга
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны дарга
  • Эрүүл мэндийн газрын дарга

Тооллогын комиссын нарийн бичгийн дарга

  • Нийслэлийн Статистикийн газрын ахлах мэргэжилтэн

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
03 дугаар сарын 18-ны өдрийн
237 тоот захирамжийн 3 дугаар  хавсралт

ДҮҮРГИЙН ТООЛЛОГЫН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН


Тооллогын комиссын дарга:

  • Дүүргийн Засаг дарга

Комисссын орлогч дарга:

  • Дүүргийн Статистикийн хэлтсийн дарга

Гишүүд:

  • Засагдаргын Тамгын газрын
  • Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
  • Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хэлтсийн дарга
  • Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга
  • Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга
  • Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Боловсролын хэлтсийн дарга
  • Бүртгэл, мэдээллийн тасгийн дарга
  • Газрын албаны дарга
  • Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга
  • Нийгмийн даатгалын хэлтсийн дарга
  • Татварын хэлтсийн дарга
  • Цагдаагийн хэлтсийн дарга
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга
  • Эрүүл мэндийн нэгдлийн дарга
  • Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтан

Тооллогын ажлын хэсгийн нарийн бичгийн дарга
Дүүргийн Статистикийн хэлтсийн бизнес регистрийн сан хариуцсан мэргэжилтэн