Ажлын хэсэг байгуулах тухай

2011-03-21 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, Улсын мэргэжлийн хяналт, татвар гаалийн байгууллагуудтай хамтран ажиллаж, төмөр зам болон авто замын гармуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, төмөр зам дагуух хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй буусан айл, аж ахуйн нэгжүүдийн хашааг цэгцлэх, төмөр замаар тээвэрлэж, хадгалж байгаа хортой, аюултай ачааны агуулахыг шилжүүлэх, Богд уулын уурдуур төмөр замыг барьж төмөр замын ачаа тээвэрлэлтийг Улаанбаатар хотоос гаргах төлөвлөлтийг хэрэгжүүлэх зорилгоор ажлын хэсгийг доорх бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч  Б.Мөнхбаатар  Нийслэлийн Засаг даргын орлогч
Гишүүд

  • Ч.Бат                    Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны Дарга
  • Л.Амгалан           Баянгол дүүргийн Засаг дарга
  • Б.Батзориг           Баянзүрх дүүргийн Засаг дарга
  • Ц.Сандаг-Очир  Багануур дүүргийн Засаг дарга
  • И.Батнасан         Багахангай дүүргийн Засаг дарга
  • Б.Баяндэлгэр      Налайх дүүргийн Засаг дарга
  • Ж.Ганхуяг           Хан-Уул дүүргийн Засаг дарга
  • Ц.Болд                   Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
  • Б.Баярмагнай        Сүхбаатар дүүргийн Засаг дарга
  • Г.Сэрээнэндорж  Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Замын ерөнхий инженер /тохиролцсоноор/
  • Ш.Эрдэнэбулган   Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Техникийн бодлого, зураг төслийн төвийн дарга /тохиролцсоноор/
  • Ё.Жавхлант         Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Тээврийн хяналтын албаны төвийн хэсэг хариуцсан хяналтын байцаагч
  • Д.Чинзориг        Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Техникийн бодлого, зураг төслийн төвийн инженер /тохиролцсоноор/
  • Д.Баасан             Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга /тохиролцсоноор/
  • К.Өлзийбат        Гаалийн ерөнхий газрын Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга /тохиролцсоноор/
  • С.Болд                Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч /тохиролцсоноор /
  • С.Даваасүрэн    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хяналтын хэлтсийн дарга /тохиролцсоноор/
  • П.Тамир              Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын   Автотээврийн хяналтын улсын ахлах байцаагч /тохиролцсоноор/
  • Б.Ганболд           Нийслэлийн Татварын газрын Татвар хураалтын хэлтсийн дарга /тохиролцсоноор/
  • Э.Хүрэлбаатар    Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга хот төлөвлөлтийн газрын дарга
  • Д.Од                    Нийслэлийн Авто замын газрын дарга
  • Ц.Сандуй            Нийслэлийн Газрын албаны дарга
  • Б.Төмөрчулуун   Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга
  • С.Цахиур            Нийслэлийн Зурагтөслийн хүрээлэнгийн дарга
  • Х.Батбилэг         Нийслэлийн Онцгой байдлын газрын Дарга
  • Х.Энхжаргал      Замын цагдаагийн газрын дарга
  • Л.Батцоож          Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга
  • Ш.Мөнхжаргал   Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн ерөнхий инженер
  • Б.Пүрэвжав        Ус сувгийн удирдах газрын дарга
  • Л.Ганзориг         Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК- ийн ерөнхий инженер
  • Л.Алтангэрэл     Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга

Нарийн бичгийн дарга Г.Сугарбат   Нийслэлийн Засагдаргын тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн

     Хоёр. Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, Улсын мэргэжлийн хяналт, татвар гаалийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг Ажлын хэсэг /Б.Мөнхбаатар/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР