Хөрөнгө гаргах тухай

2011-03-23 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн Хэвлэл мэдээлийн албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хот ба сэтгүүлч" уулзалт, спортын тэмцээнийг зохион байгуулахыг Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд даалгасугай.

     Хоёр. Тус уулзалт, тэмцээний зардалд шаардагдах 6.508.700 /зургаан сая таван зуун найман мянга долоон зуу/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайханд/-т зөвшөөрсүгэй.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР