Архивын баримтанд нэгдсэн тооллого явуулах тухай

2011-03-24 00:00:00

     Монгол Улсын "Архивын тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2011 оны 6/43 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөө"-ний 5.14 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     1.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн харьяа байгууллагууд Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газруудын хэмжээнд хадгалагдаж байгаа архивын баримтын тоо хэмжээг гаргах, хадгалалт хамгаалалтын нөхцөл байдлыг тогтоох, улмаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор архивын баримтанд нэгдсэн тооллого явуулах "Ажлын хэсгийн бүрэлдэхүүн"-ийг нэгдүгээр хавсралтаар, "Тооллогод хамрагдах байгууллагуудын жагсаалт"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Архивын баримтанд иж бүрэн тооллого явуулах ажлын удирдамж"-ийг гуравдугаар хавсралтаар, "Тооллогын ажилд зарцуулагдах төсөв"-ийг дөрөвдүгээр хавсралтаар баталсугай.

     2.  Байгууллага болон харьяа салбар нэгжүүдэд архивын баримтын тооллого явуулах "Ажлын хэсэг"-ийг томилон удирдамжид заасны дагуу тооллогын ажлыг чанартай явуулж,  тогтоосон  хугацаанд  багтаан дүн  мэдээ  гаргаж ажиллахыг Нийслэлийн нутгийн захиргааны болон дүүрэг, харъяа газар, аж ахуйн байгууллагуудын дарга нарт үүрэг болгосугай.

     3. Тооллогын ажлыг явуулах ажилд зарцуулагдах 3,900,000 /гурван сая есөн зуун мянган/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөес гаргахыг Тамгын газар /Ц. Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     4.   Архивын баримтанд  тооллого явуулах ажлын хэсгүүдийг удирдлага зохион байгуулалтаар хангаж, дүн мэдээг 2011 оны 03 дугаар улиралд багтаан нэгтгэж, цаашид авч хэрэгжүүлэх   арга   хэмжээний   саналыг   боловсруулан Нийслэлийн  Засаг даргын  зөвлөлийн  хуралд  хэлэлцүүлэхийг Ажлын хэсэг /Ц.Цогзолмаа/-т, тооллогын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Архивын газар /С. Гаваа/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
03 дүгээр сарын 24-ны өдрийн
250 тоот захирамжийн 1 дүгээр хавсралт

Архивын баримтанд нэгдсэн тооллого явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн


Ажлын хэсгийн ахлагч:                     Нийслэлийн Засаг даргын орлогч
Ажлын хэсгийн гишүүд:

  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны, удирдлагын хэлтсийн дарга
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,төрийн сангийн хэлтсийн дарга
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргааны албаны дарга
  • Баянгол дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
  • Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
  • Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
  • Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
  • Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
  • Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
  • Налайх дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
  • Багахангай дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга
  • Багануур дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
  • Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга

Нарийн бичгийн дарга:   Нийслэлийн Архивын газрын дарга

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 24-ний
өдрийн 250 дугаар захирамжийн 2 дугаар хавсралт

Архивын баримтын тооллогод хамрагдах байгууллагын нэрс

д/д

Тооллогод хамрагдах байгууллагын нэрс

Тооллогод хамрагдах харъяа нэгж

Хамрагдах байгууллагын тоо

Дүн мэдээг нэгтгэх байгууллагын нэрс

Нэг. Нутгийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгууллагууд,
тэдгээрийн харъяа, дэргэдэх газрууд

1

Нийслэл Иргэдийн төлөөлөгчдийн хурал

1. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал /9/
2.Хороодын Иргэдийн Нийтийн хурал /133/

143

Нийслэлийн ИТХ-ын ажлын алба

2

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

-

1

 

3

Нийслэлийн цэргийн штаб

1.Дүүргийн цэргийн штаб

10

Нийслэлийн цэргийн штаб

4

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

1.Налайх дүүргийн ТҮК
2.Багахангай дүүргийн ТҮК
3.Багануур дүүргийн ТҮК

4

Захирагчийн ажлын алба

5

Нийслэлийн Аудитын газар

-

1

 

6

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар

1.Байгууллагын архив

  • Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс /Иргэний бүртгэлийн тасаг, аж ахуйн тасаг/
  • Нийгмийн хэлтэс
  • Санхүү, төрийн сангийн хэлтэс
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс

2.Хороод /20/
3.Ахмадын хороо
4.Улаан загалмайн хороо

23

Баянгол дүүргийн ЗДТГ

7

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар

1.Байгууллагын архив

  • Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс /Иргэний бүртгэлийн тасаг, аж ахуйн тасаг/
  • Нийгмийн хэлтэс
  • Санхүү, төрийн сангийн хэлтэс

Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс
2.Хороод /18/
3.Ахмадын хороо
4.Улаан загалмайн хороо
5.Хог хаягдлын хороо

22

Сүхбаатар дүүргийн ЗДТГ

8

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар

1.Байгууллагын архив

  • Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс /Иргэний бүртгэлийн тасаг, аж ахуйн тасаг/
  • Нийгмийн хэлтэс
  • Санхүү, төрийн сангийн хэлтэс
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс

2.Хороод /19/
3.Ахмадын хороо
4.Хороо хөгжүүлэх сан
5.Тогтвортой амьжиргаа-2 төсөл
6.Улаан загалмайн хороо
7.Хог хаягдал үйлчилгээний сан

25

Чингэлтэй дүүргийн ЗДТГ

9

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар

1.Байгууллагын архив

  • Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс /Иргэний бүртгэлийн тасаг, аж ахуйн тасаг/
  • Нийгмийн хэлтэс
  • Санхүү, төрийн сангийн хэлтэс
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс

2.Хороод /14/
3.Хороо хөгжүүлэх сан
4.Улаан загалмайн хороо
5.Хог хаягдлын сан

18

Хан-Уул дүүргийн ЗДТГ

10

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар

1.Байгууллагын архив

  • Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс /Иргэний бүртгэлийн тасаг, аж ахуйн тасаг/
  • Нийгмийн хэлтэс
  • Санхүү, төрийн сангийн хэлтэс
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс

2.Хороод /24/
3.Ахмадын хороо  
4.Тогтвортой амьжиргаа-2 төсөл
5.Улаан загалмайн хороо
6.Хог хаягдал үйлчилгээний сан

29

Баянзүрх дүүргийн ЗДТГ

11

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар

1.Байгууллагын архив

  • Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс /Иргэний бүртгэлийн тасаг, аж ахуйн тасаг/
  • Нийгмийн хэлтэс
  • Санхүү, төрийн сангийн хэлтэс
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс

2.Хороод /25/
3.Ахмадын хороо
4.Улаан загалмайн хороо
5.Хог хаягдлын сан

29

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ

12

Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар

1.Байгууллагын архив

  • Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс /Иргэний бүртгэлийн тасаг, аж ахуйн тасаг/
  • Нийгмийн хэлтэс
  • Санхүү, төрийн сангийн хэлтэс
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс

2.Хороод /6/
3.Ахмадын хороо  
4.Улаан загалмайн хороо
5.Ахуй үйлчилгээний комбинат

10

Налайх дүүргийн ЗДТГ

13

Багануур дүүргийн Засаг даргын тамгын газар

1.Байгууллагын архив

  • Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс /Иргэний бүртгэлийн тасаг, аж ахуйн тасаг/
  • Нийгмийн хэлтэс
  • Санхүү, төрийн сангийн хэлтэс
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс

2.Хороод /5/
3.Ахмадын хороо  
4.Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төв
5.Цаг уурын алба
6.Тээвэр зохицуулалтын алба
7.Улаан загалмайн хороо

11

Багануур дүүргийн ЗДТГ

14

Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газар

1.Байгууллагын архив

  • Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс /Иргэний бүртгэлийн тасаг, аж ахуйн тасаг/
  • Нийгмийн хэлтэс
  • Санхүү, төрийн сангийн хэлтэс
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс

2.Хороод /2/
3.Ахмадын хороо  
4.Хороо хөгжүүлэх сан
5.Улаан загалмайн хороо

6

Багахангай дүүргийн ЗДТГ

Хоёр. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, тэдгээрийн харъяа газрууд

15

Авто замын газар

-

1

 

16

Агаарын чанарын алба

-

1

 

17

Аялал жуулчлалын газар

-

1

 

18

Архивын газар

-

1

 

19

Байгаль хамгаалах газар

-

1

 

20

Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар

-

1

 

21

Биеийн тамир, спортын газар

Дүүргүүдийн Биеийн тамир спортын хороо

10

Биеийн тамир, спортын газар

22

Боловсролын газар

1.Нийслэл, дүүргийн сургуулиуд /109/
2.Нийслэл, дүүргийн цэцэрлэгүүд /165/
3.Дүүргүүдийн боловсролын хэлтсүүд /9/

284

Боловсролын газар

23

Бүртгэлийн газар

-

1

 

24

Газрын алба

Дүүргүүдийн газрын алба /9/

10

Газрын алба

25

Мал эмнэлгийн газар

-

1

 

26

Мэдээллийн Технологийн газар

-

1

 

27

Мэргэжлийн хяналтын газар

Дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс /8/

9

Мэргэжлийн хяналтын газар

28

Нийгмийн даатгалын газар

Дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтэс /9/

10

Нийгмийн даатгалын газар

29

Нийтлэг    үйлчилгээний газар

-

1

 

30

Нийтийн тээврийн газар

-

1

 

31

Онцгой байдлын газар

Дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс /9/

10

Онцгой байдлын газар

32

Өмчийн       харилцааны газар

-

1

 

33

Соёл, урлагийн газар

Дүүргүүдийн соёлын төв /8/

9

Соёл, урлагийн газар

34

Статистикийн газар

Дүүргүүдийн       Статистикийн хэлтэс /9/

10

Статистикийн газар

35

Татварын газар

Дүүргүүдийн Татварын хэлтэс /9/

10

Татварын газар

36

Халамжийн үйлчилгээний газар

Дүүргүүдийн             Хөдөлмөр, халамж үйлчилгээний  хэлтэс /9/

10

Халамжийн үйлчилгээний газар

37

Хөдөлмөрийн газар

-

1

 

38

Хөдөө аж ахуйн газар

-

1

 

39

Хүүхдийн төлөө газар

-

1

 

40

Цагдаагийн газар

1.Дүүргүүдийн Цагдаагийн хэлтэс /9/
2.Хөдөлгөөнт эргүүлийн алба
3.Эрэлч нохойн алба
4.Иргэний агаарын тээвэрийн цагдаагийн хэлтэс
5.Албадан саатуулах баривчлах төв
6.Хүүхдийн халамж үйлчилгээний төв
7.Халаасны гэмт хэрэгтэй тэмцэх тасаг

16

Цагдаагийн газар

41

Эрүүл мэндийн газар

1.Дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлэг /11/
2.Амаржих газар /3/
3.Хүүхдийн клиник сувилал /3/
4.Тосгодын эмнэлэг /4/
5.Яаралтай тусламжийн төв
6.Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв
7.Наркологийн эмнэлэг
8.Энэрэл эмнэлэг
9.Сэргээн засах клиникийн эмнэлэг
10.Уламжлалт элгэ судлалын клиник эмнэлэг
11.Өрхийн эмнэлгүүд /123/

151

Эрүүл мэндийн газар

42

Шүүхийн шинжилгээний алба

-

1

 

43

Шүүхийн           шийдвэр гүйцэтгэлийн газар

-

1

 

 

Гурав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
Захирагчийн харъяа газрууд

44

Амьдрах ухаан, сургалт үйлдвэрлэлийн тусгай төв

-

1

 

45

Гэрлэх ёслолын ордон

-

1

 

46

Зураг                 төслийн хүрээлэн

-

1

 

47

Монголын        хүүхдийн ордон

-

1

 

48

Нийслэлийн              төр захиргааны авто бааз

-

1

 

49

Соёлын төв өргөө

-

1

 

50

"Улаанбаатар"    Бизнес хөгжлийн төв

-

1

 

51

Улаанбаатар чуулга

-

1

 

52

Усан  спорт,   сургалтын төв

-

1

 

53

Халаалтын          зуухны ашиглалт, зохицуулалтын газар

-

1

 

54

Хотын төв номын сан

-

1

 

55

Хүүхдийн           сургалт, хүмүүжлийн тусгай төв

-

1

 

56

Хүүхдийн урлан бүтээх төв

-

1

 

Дөрөв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн харъяа
Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд

57

Автобус-1 компани

-

1

 

58

Автобус-3 компани

-

1

 

59

Асгат НӨҮГ

-

1

 

60

Багачууд хунс НӨҮГ

-

1

 

61

Замын хөдөлгөөний удирдлагын төв

-

1

 

62

Жижиг дунд үйлдвэрлэлийг  дэмжих төв НӨУҮГ

-

1

 

63

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар

Орон сууцны компаниуд /21/

22

 

64

Өсвөр үе хүнс НӨҮГ

-

1

 

65

Урьдчилан цэвэрлэх байгууламж НӨҮГ

-

1

 

66

Улаанбаатар зам, засвар, арчлалт компани

-

1

 

67

Усны барилга, байгууламж компани

-

1

 

68

Ус     сувгийн     удирдах газар

-

1

 

69

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ

-

1

 

70

Цахилгаан  тээвэр компани

-

1

 

71

Хот тохижилтын газар

-

1

 

72

Хөрөнгө    оруулалтын газар

-

1

 

73

Улаанбаатар  хотын даатгал компани

-

1

 

Тав. Нийслэлийн харъяа төсөвт болон аж ахуй, хотын байгууллагууд

74

Түүх                шинэчлэн байгуулалтын музей

-

1

 

75

Нийтийн аж ахуйг сайжруулах төсөл-2

-

1

 

76

Туул тосгон

-

1

 

77

Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл

-

1

 

78

Нийслэлийн прокурорын газар

Дүүргүүдийн прокурор /9/

10

Нийслэлийн прокурорын  газар

79

Нийслэлийн шүүх

Дүүргүүдийн шүүх /9/

10

Нийслэлийн шүүх

80

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК

1.Баруун түгээх төв
2.Зүүн түгээх төв
3.Дүүргүүдийн хэрэглэгчдэд үйлчлэх төв
4.Зуун мод хэрэглэгчдэд үйлчлэх төв

13

УБ цахилгаан түгээх сүлжээ ХК

             

 

81

Улаанбаатар    дулааны сүлжээ ХК

-

1

 

82

Төвийн бүсийн цахилгаан     дамжуулах сүлжээ ХК

-

1

 

83

Улаанбаатар банк

-

1

 

84

Улаанбаатар сан

-

1

 

85

Автожим

-

1

 

86

Дохиолол хамгаалал

-

1

 

87

Дарцагг

-

1

 

88

"Ионсей"       найрамдал эмнэлэг

-

1

 

89

"Цэнгэг агаар" сувилал

-

1

 

90

Уламжлалт   эм,   эмийн ургамал компани

-

1

 

91

Багануур-Ус

-

1

 

92

Багахангайн мах боловсруулах үйлдвэр

-

1

 

93

Илч-Орд

-

1

 

94

Чандмань Налайх

-

1

 

95

Монгол   Туркийн   дунд сургууль

1

1

 

96

Орон сууцны санхүүжилтийн корпораци

-

1

 

97

Нийслэлийн хэрэглэпчдийн           эрх ашгийг хамгаалах нийгэмлэг

-

1

 

ДҮН НИЙТ 993 байгууллага хамрагдана

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 24-ний
өдрийн 250 дугаар захирамжийн 3 дугаар хавсралт

Архивын баримтанд нэгдсэн тооллого явуулах ажлын удирдамж


Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Нийслэлийн архивын газрын сан хөмрөг үүсгэгч байгууллагуудын архивын баримтанд энэхүү удирдамжийн дагуу 2011 оны 2 дугаар улиралд багтаан тооллогын ажлыг явуулж, 07 сарын 01-ний дотор "Ажлын хэсэг"-т дүн мэдээг хүргүүлнэ.
1.2.Архивын баримтанд иж бүрэн тооллого явуулах ажлын зорилго нь Төрийн архивт хөмрөг үүсгэгч Нийслэлийн нутгийн захиргааны болон тэдгээрийн харъяа байгууллагуудын архивын баримтын тоо хэмжээг гаргаж, нэгдсэн тоо бүртгэлд хамруулах, байгууллага, төрийн архивын нөхөн бүрдүүлэлтийн ажлын чанар, уялдаа холбоо, түүнчлэн баримтын хадгалалт хамгаалалтын нөхцлийг тогтоож, дүгнэлт өгөх, улмаар салбарын хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх бодлого, зорилтыг тодорхойлж ажиллахад оршино.
1.3.Тооллого явуулах, архивын баримтыг нэгдсэн тоо бүртгэлд хамруулах шаардлага, эрх зүйн үндэслэл нь:
1.3.1.   Монгол Улсын "Архивын тухай хууль"-ийн 9.4.1, 24.1.2 дахь заалт,
1.3.2.   Монгол   Улсын   Засгийн   газрын   2006   оны   64   дүгээр   тогтоолоор батлагдсан "Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн  технологи   нэвтрүүлэх  үндэсний   хөтөлбөр"-ийн  4.1   дэх заалт,
1.3.3.   "Нийслэлийн эдийн засаг, нийгмийн    2011 оны зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний 5.14-н 3 дахь заалт,
1.4.Архивын баримтанд тооллого явуулахдаа Байгууллагын архивын ажлын үндсэн зааврын 4.7-р заалт, энэхүү удирдамж, чиглэлийг удирдлага болгоно. Ажлын хүрээнд дараах хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдийг судлана.
1.4.1    Монгол Улсын "Архивын тухай хууль". 1998 он
1.4.2   "Байгууллагын нууцын тухай" хууль. 1995 он
1.4.3   "Хувийн  гаралтай  баримтаар архивт хөмрөг үүсгэх журам".   НИТХ-н Тэргүүлэгчдийн 2000 оны 23 дугаар тогтоол.
1.4.4     "Кино,  гэрэл зураг, дуу дүрсний  баримтанд хөмрөг үүсгэх журам". НИТХ-н Тэргүүлэгчдийн 2005 оны 138 дугаар тогтоол.
1.4.5    "Хосгүй үнэт баримтыг тодорхойлох, тоо бүртгэл хөтлөх, хадгалах, ашиглуулах журам". Үндэсний Архивын газар /ҮАГ/-ын даргын 2003 оны 10 дугаар тушаал.
1.4.6   "Шинжлэх ухаан технологи, зураг төслийн баримтанд эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийх ажлын журам". ҮАГ-н даргын 2003 оны 145 дугаар тушаал.
1.4.7     "Архив,    албан    хэрэг   хөтлөлт   хариуцсан    ажилтны    хөдөлмөрийн үлгэрчилсэн   норм,   норматив".  ҮАГ-н  даргын   2003  оны   162  дугаар тушаал.
1 4 8     Архивийн баримтанд  хуулбар хуви үйлдэх нөөц ба  ашиглалтийн хөмрөг үүсгэх журам
1.4.9    "Байгууллагын архивын ажлын үндсэн заавар". ҮАГ-н даргын 2007 оны 59-р тушаал.
1.5.Тооллогод    захирамжийн    3    дугаар    хавсралтад    заагдсан    буюу    дараах байгууллагууд хамрагдана.
1.5.1.  Нутгийн     өөрөө     удирдах     ёсны     болон      нутгийн     захиргааны байгууллагууд, тэдгээрийн харъяа, дэргэдэх газрууд /Нийслэл, дүүргийн ИТХ, ЗДТГ/
1.5.2.   Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, тэдгээрийн харъяа газрууд
1.5.3.   Нийслэлийн   Засаг  дарга   бөгөөд  Улаанбаатар   хотын   Захирагчийн харъяа газрууд
1.5.4.   Нийслэлийн   Засаг  дарга   бөгөөд  Улаанбаатар   хотын   Захирагчийн харъяа Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд
1.5.5.   Нийслэлийн харъяа төсөвт болон бусад аж ахуй, хотын байгууллагууд

Хоёр. Тооллогын ажлын зохион байгуулалт, тооллого явуулах үйл ажиллагаа
Тооллогын ажлын зохион байгуулалт.

2.1.Байгууллага бүр архивын баримтанд тооллого явуулах "Ажлын хэсэг" байгуулж /цаашид "Байгууллагын ажлын хэсэг" гэх/, удирдамжид заасан чиглэлийн дагуу байгууллагыни архивт хадгалагдаж байгаа бүх баримтанд тооллогын ажлыг чанартай, үнэн зөв явуулж, тогтоосон хугацаанд дүн мэдээг гаргаж ажиллана.

2.2.Дүүрэг болон нутгийн захиргааны байгууллагуудад байгуулагдсан "Ажлын хэсэг" нь /цаашид "Дүүргийн ажлын хэсэг" гэх/ тухайн байгууллагын архивын баримтанд тооллого явуулахаас гадна захирамжийн 1 дүгээр хавсралтад тусгагдсан харъяа байгууллага, нэгжүүдийн тооллогын ажилд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, удирдлага, зохион байгуулалтаар хангах, тооллогын дүн мэдээг нь авч нэгтгэх зэрэг чиг үүрэгтэйгээр, Нийслэлийн архивын газартай хамтарч ажиллана.

2.3.Байгууллагууд нь өөрийн архивт хадгалагдаж буй цаасан суурьтай, кино, гэрэл зураг, дуу авиа, дүрс бичлэг, шинжлэх ухаан, технологи, зураг төслийн болон хосгүй үнэт, нэн үнэт, хувийн гаралтай хөмрөг үүсгэгчийн, цахим, байгууллагын нууцад хамаарагдах баримтуудыг тооллогод бүрэн хамруулна.
Тооллого явуулах үйл ажиллагаа.
2.4.Цаасан суурьтай баримтанд хийгдэх тооллого нь хадгаламжийн нэгжийн хавтсан дээрх тодорхойлолт /байгууллагын нэр, зохион байгуулалтын нэгжийн нэр архивын шифр, хадгаламжийн нэгжийн гарчиг, он цагийн хязгаар, хуудасны тоо гэх мэт/ данс, бүртгэлд буй хоёрдогч мэдээлэлтэй тохирч буй эсэхийг тулгаж шалгах замаар явагдана.
2.5.Тооллогын явцад дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
2.5.1. Баримтанд тооллого хийхийн өмнө урьдах тооллогын баримт бичгийг судалж, данс бүртгэл бүрэн эсэх,   хадгаламжийн нэгжийн тоо нь данс бүртгэлийн дүн тоотой тохирч буй эсэхийг шалгана.
2.5.2.   Баримтыг данс бүртгэлтэй тулгах,  дүн тоог тогтоох, тоо бүртгэлд буй алдаа дутагдлыг илрүүлэх,
2.5.3.  Дутагдаж буй баримтыг илрүүлэх, тэдгээрийг эрж сурвалжлах ажлыг зохион байгуулах ба олдсон баримтыг байранд нь буцаан байрлуулна.
2.5.4.   Огт олдоогүй болон данс бүртгэлгүй, задгай баримтын тоо хэмжээ тодорхойлох, тоо бүртгэлийн баримт бичигт тусгах,
2.5.5.  Хадгалах    хугацааны    төрлөөр    /байнга,    түр,    70    жил/    болон хадгаламжийн   нэгжийн   дараалал   алдагдсан,   буруу   байрлуулсан баримтыг зөв байрлуулах, тэгш тавих, тэдгээрт заагуур заагчийг зөв хийж байрлуулах,
2.6.Хадгаламжийн нэгжийн бүрэн бүтэн байдал, механик гэмтэл, хими физик, техникийн шинж чанарын өөрчлөлттэй, бичвэр бүдгэрсэн, хавтас хуудас нь урагдсан буюу сэлбэн засах, техник боловсруулалт хийх шаардлагатай баримтыг нэг бүрчлэн шалгаж илрүүлэх ба илэрсэн зөрчил дутагдлын хүрээнд "Байгууллагын архивын ажлын үндсэн заавар"-ын холбогдох актуудыг хөтөлж хувийн хэрэгт авна.
2.6.1.  "Тооллогын акт" /17 дугаар хавсралт/,
2.6.2.   "Тооллогын хуудас" /18 дугаар хавсралт/,
2.6.3.  "Эрж сурвалжлах хугацаа дууссан, олдоогүй баримтын акт" /19 дүгээр хавсралт/, сэлбэн засах боломжгүй гэмтсэн баримтын акт /25 дугаар хавсралт/,
2.6.4.     "Тухайн хөмрөг, архивт хамааралгүй барит илрүүлсэн акт" /27 дугаар хавсралт/
2.7.Тооллого явуулж дууссаны дараа данс болон хадгаламжийн нэгжийн баталгааны хуудсанд "Тоолов" гэж бичээд тооллого явуулсан огноо, доор нь тооллого хийсэн ажилтан албан тушаалын нэр, гарын үсэг, гарын үсгийн тайлалаа гаргацтай бичнэ.
2.8.Тооллогын явцад хадгаламжийн нэгжийн данс, бүртгэл болон тоо бүртгэлийн бусад баримт бичигт ямар нэгэн тэмдэглэл, засвар хийхийг хориглоно.
2.9.Байгууллагын архивт хадгалагдаж буй данс бүртгэлтэй болон бүртгэлгүй бүх баримт бичиг /үдэж хавтаслагдсан баримт, задгай баримт, тэдгээрийн хамгаалалтын ба ашиглалтын хувь/ тэдгээрт хөтлөгдсөн данс бүртгэл, акт бүгд тооллогод хамрагдсан байвал зохино.
2.10.Хадгаламжийн сангаас баримт олгосон бүртгэлийг үндэслэж, түр олгосон баримтыг бэлнээр тоолно.
2.11.Тухайн хөмрөгт өөр байгууллага нэгжийн /хувьчлагдсан, татан буугдсан болон хадгалалтын нөхцөлгүй, архивын өрөөгүйгээс/ архивын баримт хадгалагдаж байгаа бол тэдгээрийг байгууллагын архивын баримтын нийт дүн тоонд оруулж тоолох ба хүснэгтийн "тайлбар" хэсэгт тухайн байгууллагын нэр, баримтын хадгалах хугацаа, оны хязгаар баримтын хэмжээ, дүн тоо болон бусад байгууллагын архивт хадгалагдах болсон шалтгаан нөхцлийн талаар тэмдэглэнэ.
2.12.Баримтын тоо хэмжээг хадгаламжийн нэгжийн дүн тоогоор гаргах бөгөөд цаасан суурьтай баримтыг хадгаламжийн нэпжээр, гэрэл зургийн цомог болон баримтыг гэрэл зургаар /позитив/,
цомогт ороогүй задгай гэрэл зургийг ширхэгээр /позитив, негатив тус бүрээр/ кино, дүрс бичлэг, дуу авианы болон хувийн хөмрөг үүсгэгч, нууцад хамаарагдах баримт, цахим, хосгүй үнэт болон үнэнт баримтуудыг хадгаламжийн нэгжээр тооцож, баримтын мэдээг удирдамжийн 1 дүгээр хавсралтын дагуу гаргана. Тодорхой асуулга, сэдвийн хүрээнд хавсралтууд дахь багана, болон мөрийн тоог нэмж болох ба хасч болохгүй.
2.13.   Төрийн  архив  гэдгийг "Архивын тухай хууль"-н  12 дугаар зүйлийн  12.1-т зааснаар ойлгоно.
2.14.  Салбар болон төрөлжсөн архив, түүнчлэн дээд шатны байгууллагын архивт баримтаа   шилжүүлдэг   байгууллагууд   нь   тооллогын   хугацаанд   байгууллагад хадгалагдаж байгаа баримтын түвшинд дүн тоог гаргаж ирүүлнэ.
2.15.  Салбарын болон байгууллагын "үндсэн үйл ажиллагаа"-ны онцлогоос үүссэн тодорхой  нэр төрлийн  баримтын  мэдээг удирдлагын  цаасан  суурьт баримтын мэдээнээс тусд нь, хадгалах хугацаагаар нь ангилж гаргана. Үүнд:
2.15.1.   Шүүх,  прокурорын  байгууллагад үүссэн  иргэний  болон  эрүүгийн хэргийн баримт,
2.15.2.  Иргэний бүртгэлийн холбогдолтой баримт бичиг/хаатр, маягт/,
2.15.2. Татвар төлөгч байгууллага, аж ахуйн нэгжийн хувийн хэрэг
2.15.3.    Нийгмийн   даатгал   болон   хөдөлмөр   халамжийн   үйлчилгээний байгууллагуудад үүссэн хувь хүмүүс /тэтгэвэр,  тэтгэмж тогтоолгогч/-ийн хувийн хэрэг
2.15.4.  Сонгуулийн баримт
2.15.5 Газрын албанд үүссэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувийн хэргүүд зэрэг болно /1-р хавсралтын 1-4-р мөрний 2 дахь хэсгүүдэд/
Төсөл хөтөлбөр болон тендерийн баримтуудыг хадгалах хугацаанаас хамаарч удирдлагын буюу 1-р хэсгүүдийн дүн тоонд хамааруулна.
2.16.Байгууллагын ажлын хэсэг нь тооллогын ажлын мөрөөр илтгэх хуудас гаргах ба тэдгээрт тооллогын явцад илэрсэн зөрчил дутагдал, тооллогын дүн, тооллогын мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын тухай санал болон архивын баримтын хадгалалт хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, ажилтны орон тоо зохион байгуулалтыг оновчтой шийдвэрлэх зэрэгт тулгарч буй асуудал, тэдгээр асуудлыг шийдвэрлэх хүрээнд байгууллагын хэтийн болон ойрын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг дэлгэрэнгүй бичнэ. Түүнчлэн нутгийн захиргааны дээд шатны байгууллага, албан тушаалтан болон салбарын агентлаг, мэргэжлийн байгууллагад гаргаж тавих саналаа тусгаж болно.

Гурав. Архивын баримтын хадгалалтын нөхцөл, хадгалалтын

хэрэгсэлд хийгдэх тооллого, судалгаа

3.1.Тооллогын ажлын дүнд баримтын хадгалалт хамгаалалт аюулгүй байдлын нөхцлийг тодорхойлох зорилгоор архивын хадгаламжийн сан, хадгалалтын хэрэгслэлийг бүртгэж, тооллогын ажил, бүртгэл судалгаанд хамруулах ба хадгалалтын нөхцөл, хэрэгслэлийг 2 дугаар хавсралтын дагуу гаргана.
3.2.Хадгалалт хамгаалалтын ерөнхий шаардлагыг хангасан хангаагүй байдлыг тодорхойлохдоо "Байгууллагын архивын ажлын үндсэн заавар"-ын "4.2.5", "4.2.6"-д тавигдсан шаардлагын хүрээнд авч үзнэ.
3.3.Байгууллага нь тусдаа өөрийн өрөөтэй болон өрөөгүй, өөр байгууллагын архивын өрөөнд баримтаа хадгалуулдаг, өөр байгууллагын склад болон зориулалтын бус өрөөнд архивын баримтыг хадгалдаг эсэхээс шалтгаалж холбогдох багануудад сонгож"+" тэмдэглэл хийнэ.
3.4.Харъяа байгууллага, нэгжүүдийн дүн мэдээг нэгтгэхдээ холбогдох багануудад нийт "дүн тоо"-гоор тавина.

Дөрөв. Архивын ажилтны ажлын байрны нөхцлийн судалгаа

4.1. Архивын ажилтны ажлын байрны орон тоо зохион байгуулалтын асуудлаар явуулж буй судалгааны дагуу удирдамжийн 3 дугаар хавсралтыг бөглөж ирүүлнэ. Түүнчлэн хөмрөг үүсгэгч байгууллага болон архивын ажилтаны талаар товч мэдээлэл авах тул албан ёсны нэр, хаяг, байршлын дагуу мэдээллийг үнэн зөв гаргана.

Тав. Тооллогын дүн мэдээ гаргах

5.1. Тооллогын ажлын мөрөөр байгууллага бүр удирдамжийн 1-3 дугаар хавсралтын дагуу "Архивын баримтын тооллогын дүн мэдээ", "Архивын байр, хадгалалтын хэрэгслэлийн судалгаа", "Архивын ажилтны бүртгэл судалгаа" зэрэг тооллогын дүн мэдээ, удирдамжийн 2.16-д заасны дагуу "Илтгэх хуудас" тус тус гаргах ба дүн мэдээг гаргахдаа Нийслэлийн Архивын газраас гаргасан "Зөвлөмж"-г аргачлал болгож ашиглана.

5.2.Захирамжийн 2 дугаар хавсралтад заасны дагуу дээд байгууллагад дүн мэдээ нь нэгтгэгдэхгүй газрууд дүн мэдээ, илтгэх хуудсыг Нийслэлийн Засаг даргын захирамжийн 1 дүгээр хавсралтаар байгуулагдсан "Ажлын хэсэг"-т /цаашид Нийслэлийн "Ажлын хэсэг" гэх/ удирдамжийн 1.1-т заасан хугацаанд шууд ирүүлнэ

5.3.Бусад байгууллагууд дүн мэдээ, илтгэх хуудсаа 2011 оны 6 дугаар сарын 10-15-ны дотор салбарын болон Нийслэлийн нутгийн захиргааны дээд шатны байгууллагын ажлын хэсэгт гаргаж хүргүүлнэ

5.4.Нийслэлийн нутгийн захиргааны дээд шатны байгууллагууд дахь ажлын хэсгүүд нь удирдамжийн 1-2 дугаар хавсралтын дүн мэдээг дараах байдлаар нэгтгэж, Нийслэлийн "Ажлын хэсэг"-т ирүүлэх ба нэгтгэсэн дүнгүүдээс гадна харъяа нэгжүүдээс ирүүлсэн дүн мэдээ, илтгэх хуудсуудыг хамтад нь ирүүлнэ. Удирдамжийн 3 дугаар хавсралт буюу архивын ажилтны судалгааг нэгтгэх шаардлагагүй.

5.4.1.Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба


Хотын иргэдийн нийтийн хурал

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

Дээд байгууллагад гаргаж хүргүүлэх мэдээний нэр

Мэдээ хүргүүлэх байгууллагын нэр, хугацаа

Дээд байгууллагад гаргаж хүргүүлэх мэдээний нэр, төрөл

Мэдээ хүргүүлэх байгууллагын нэр, хугацаа

Дээд байгууллагад гаргаж хүргүүлэх мэдээний нэр, төрөл

Мэдээ хүргүүлэх байгууллагын нэр, хугацаа

1.”...............-р хорооны ИНХ-н архивын баримтын мэдээ, судалгаа”, илтгэх хуудас

Дүүргийн ИТХ-ын ажлын хэсэг

VI/10

1.”.....Дүүргийн ИТХ-н архивын баримтын мэдээ судалгаа” илтгэх хуудас
2.”....дүүргийн хороодын ИНХ-ын архивын баримтын нэгдсэн мэдээ, судалгаа”
3.”Дүүрэг болон хороодын ИТХ-ын архивын баримтын нэгдсэн мэдээ, судалгаа”, илтгэх хуудас

НИТХ-ын ажлын хэсэг

VI/15

1.”НИТХ-ын архивын баримтын мэдээ судалгаа” илтгэх хуудас
2.”Нийслэлийн хороод”-ын ИНХ-ын архивын баримтын нэгдсэн мэдээ, судалгаа
3.”Нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын архивын баримтын нэгдсэн мэдээ, судалгаа”
4.”Нийслэл, дүүрэг, хороодын ИТХ-ын архивын баримтын нэгдсэн дүн мэдээ, судалгаа”, илтгэх хуудас

Нийслэлийн “Ажлын хэсэг”-т

VII/01

5.4.2.Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар  /ЗДТГ/

“Дүүргийн ЗДТГ-ын архивын баримтын мэдээ, судалгаа”, илтгэх хуудсыг удирдамжийн 1-3-р хавсралтын дагуу гаргана. Бусад харъяа байгууллага, нэгжүүд нь баримтын мэдээ судалгаа илтгэх хуудсыг 6 дугаар сарын 15-ны дотор гаргаж дүүргийн ЗДТГ-т ирүүлсэн байна. Дүүргийн ЗДТГ нь удирдамжийн 1-2 дугаар хавсралт дахь мэдээ, судалгаануудыг дараах байдлаар нэгтгэж, тэдгээрт нэгдсэн илтгэх хуудас гаргах ба харъяа байгууллагуудаас ирүүлсэн дүн мэдээ, илтгэх хуудсын хамт Нийслэлийн Ажлын хэсэгт ирүүлнэ. Үүнд:

а/”...дүүргийн ЗДТГ-ын архивын баримтын мэдээ, судалгаа” илтгэх хуудас

б/”...дүүргийн Хороодын архивын баримтын нэгдсэн мэдээ, судалгаа,

в/”...дүүргийн бусад харъяа болон дэргэдэх газруудын архивын баримтын нэгдсэн мэдээ, судалгаа”

г/”...дүүрэг болон хороод, харъяа байгууллагуудын архивын баримтын тооллогын Нэгдсэн дүн мэдээ, судалгаа илтгэх хуудас”

5.4.3.Хэрэгжүүлэгч агентлаг болон бусад харъяа нэгжтэй байгууллагууд:

а/ Байгууллагын ажлын хэсэг бүр дүн мэдээг гаргаж 5.3.-т заасан хугацаа, 5.4.1., 5.4.2.-т заасан зарчмын дагуу дээд шатны байгууллагдаа хүргүүлнэ

б/.Холбогдох дээд шатны байгууллага /агентлаг/ нь дүн мэдээг мөн 5.4.1, 5.4.2-т заасан зарчмаар нэгтгэж, нэгдсэн дүн мэдээ, илтгэх хуудсыг харъяа байгууллагуудаас ирүүлсэн дүн мэдээний хамт Нийслэлийн “Ажлын хэсэг”-т 1.1-т заасан хугацаанд хүргүүлнэ.

5.9.Нийслэлийн Архивын газраас тооллого явуулах ажлын хүрээнд сургалт хийж, ажлын зохион байгуулалт, тооллогын дүн мэдээ гаргахдэдгээрийг нэгтгэх асуудлаар аргачилсан зөвлөмж гаргаж хүргэнэ.

5.10. "Нийслэлийн ажлын хэсэг" нь байгууллагуудаас ирүүлсэн баримтын тоо хэмжээ, хадгалалт хамгаалалтын нөхцөл, архивын ажилтны орон тоо зэрэг дүн мэдээг нэгтгэж, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.