Ажлын хэсэг байгуулах тухай

2011-03-24 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А-11 дүгээр тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. 2011 оныг Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хэмжээнд усны талаарх төрийн бодлого, зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор усны жил болгон зарласантай холбогдуулан "2011 он-Усны жил"-ийн хүрээнд хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг нийслэлд зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

     Хоёр. "2011 он-Усны жил"-ийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг ажлын хэсгийн ахлагч /Д.Ганболд/-д үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
03 дугаар сарын 24-ны өдрийн
251 тоот захирамжийн хавсралт

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 


Ажлын хэсгийн ахлагч:
Д.Ганболд               Нийслэлийн Засаг даргын орлогч
Гишүүд:

  • Ю.Дэлгэрмаа          Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга
  • Б.Пүрэвжав            Ус сувгийн удирдах газрын дарга
  • Л.Бямбасүрэн        Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
  • Л.Алтангэрэл         ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
  • Л.Баатарцогт          ЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга
  • Э.Хүрэлбаатар        Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга
  • С.Цахиур                 Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн дарга
  • Р.Зоригт                  Нийслэлийн Хөдөө аж ахуйн газрын дарга

Дүүргүүдийн Засаг дарга нар
Нарийн бичгийн дарга:
Н.Итгэл                  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн