"Хашаа 3" арга хэмжээг зохион байгуулах тухай

2011-03-25 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн "л", 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалт, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэл Улаанбаатар хотын гудамж, талбайн тохижилтыг сайжруулах, эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүй баригдсан гараж, ТҮЦ, контейнер, хашааг цэгцлэх зорилгоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмшил, ашиглалтын байдлыг шалгаж, дүгнэлт гаргах, илэрсэн зөрчил арилгуулах ажлыг 2011 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай зохион байгуулж явуулсугай.

     Хоёр. Дээрх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй томилсугай. Үүнд:

Ажлын хэсгийн ахлагч
Б.Мөнхбаатар   Нийслэлийн Засаг даргын орлогч
Гишүүд

  • Ц.Сандуй                    Нийслэлийн Газрын албаны дарга Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга
  • Э.Хүрэлбаатар           Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга
  • Л.Бямбасүрэн             Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
  • С.Баатаржав               Нийслэлийн Цагдаагийн газрын дарга
  • М.Ариунболд             Замын цагдаагийн газрын Замын зохион байгуулалтын тасгийн дарга
  • Г.Баттогтох                 Нийслэлийн Авто замын газрын дэд дарга
  • М.Буяндэлгэр             Нийслэлийн   Газрын   албаны   Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга
  • О.Одбаяр                    Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн  газрын Хот байгуулалтын хэлтсийн дарга
  • Н.Шинэ-Оргил          Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч
  • Ж.Энхтөр                   Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн

Нарийн бичгийн дарга
Ц.Төрхүү                         Нийслэлийн Газрын албаны дэд дарга

     Гурав. Ажлын хэсгийн удирдамжийг хавсралтаар баталсугай.

     Дөрөв. Энэ ажлыг зохион байгуулж, дүнг 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /Б.Мөнхбаатар/-т даалгасугай.

     Тав. Дүүргүүдэд Засаг даргын орлогчоор ахлуулсан салбар ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнд нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, нийслэлийн Газрын албаны дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч, архитектор, улсын байцаагч нарыг оруулж ажиллуулахыг Дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

     Зургаа. Энэхүү ажлын явцад шаардагдах хөрөнгийг тухай бүрт нь тооцож олгохыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

     Долоо. Нийслэл хотод зохион байгуулж байгаа 3 сарын аяныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санаачлагыг өрнүүлэн идэвх оролцоог нэмэгдүүлж ажиллахыг нийслэлийн Хэвлэл, мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
03 дугаар сарын 25-ны өдрийн
262 тоот захирамжийн хавсралт

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмшил,
ашиглалтын байдлыг шалгах, дүгнэлт гаргах,
зөрчил арилгуулах ажпыг зохион байгуулах
ажлын хэсгийн удирдамж


Нэг. Ажлын хэсгийн үндсэн зорилго нь Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт, нийтийн эзэмшлийн зам талбайн ашиглалтын байдал болон явган хүний болон авто замын урсгал, хөдөлгөөний хэвийн нөхцөл байдалд шалгалт хийж, зөрчил арилгуулахад оршино.
1.7       Нийслэлийн хэмжээнд газар эзэмшил, ашиглалтын талаар зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг гаргаж олон нийтэд мэдээлэх
1.8      Ажлын төлөвлөгөө, график гаргаж, комиссын гишүүдэд ажил, үүрэг хуваарилан, салбар ажлын хэсгүүдийн ажилд хяналт тавьж ажиллах
1.9       Газар эзэмших, ашиглах гэрээ хийж, гэрчилгээ авсан боловч уг газраа зориулалтын дагуу ашиглаагүй, барилгын ажлыг хугацаандаа эхлээгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар дээр нь танилцан, уг газрыг ашиглаагүй шалтгааныг тогтоон, барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх, барилгын түр хашааны өнгө үзэмжийг сайжруулах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч, шаардлагатай бол газар олголтын захирамжийг хүчингүй болгох санал боловсруулах, шийдвэрлүүлэх
1.10    Эрх бүхий этгээдийн барилгын ажил эхлэх зөвшөөрөл өгөөгүй байхад барилгын түр хашаа барьсан тохиолдолд хашааг буулгаж, зөвшөөрсөн хэмжээнээс илүү талбай болон нийтийн эзэмшлийн зам талбайг хааж барьсан хашааг татуулах арга хэмжээг авах

Хоёр. Дүүргүүдийн салбар ажлын хэсгүүдийн ажлын мэдээллийг 14 хоног тутам сонсож, цаашид хийх ажлын талаар үүрэг чиглэл өгч ажиллах

Гурав. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмшил, ашиглалтын байдлыг шалгаж, дүгнэлт гаргах, зөрчил арилгуулах ажлыг 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай зохион байгуулна.