Орчны тохижилт, хог цэвэрлэгээний ажлыг сайжруулах зарим арга хэмжээний тухай

2011-03-28 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХЙРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Хотын гэр хорооллын оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орчны тохижилт, хог цэвэрлэгээний ажлыг сайжруулах зорилго бүхий нэгдсэн арга хэмжээг 2011 оны 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл зохион байгуулсугай.

     Хоёр. Гэр хорооллын тохижилт, хог цэвэрлэгээний ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Гурав. Дүүргүүдэд хийгдэх гэр хорооллын тохижилт, хог цэвэрлэгээний ажлыг удирдан зохион байгуулж, явц, үр дүнд хяналт тавьж, дүнг танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг /Ч.Бат/-т даалгасугай.

     Дөрөв. Гэр хорооллын тохижилт, хог цэвэрлэгээний ажлыг батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулан ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, дүүрэг, хороодод хийгдэж байгаа ажлыг олон нийтэд сурталчилж ажиллахыг Нийслэлийн Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр /-нд үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
03 дугаар сарын 28-ны өдрийн
268 тоот захирамжийн нэгдүгээр  хавсралт

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн
Ажлын хэсгийн ахлагч:
Ч. Бат                          Улаанбаатар    хотын    Ерөнхий менежер    бөгөөд    Захирагчийн Ажлын албаны дарга
Гишүүд:

  • Ш.Наран                   Нийслэлийн  Засаг  даргын Тамгын  газрын  Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга
  • Д. Сайнбаяр             Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн албаны дарга
  • Л.Баатарцогт            Захирагчийн     ажлын     албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга
  • Ц.Тунгалаг                Захирагчийн ажлын албаны Хот, нийтийн    аж    ахуйн    хэлтсийн дарга
  • Л.Бямбасүрэн           Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
  • Ц.Тулга                      Нийслэлийн газрын  албаны Газрын менежмент,төлөвлөлтийн хэлтсийн дарга
  • О.Одбаяр                  Нийслэлийн Барилга,хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Хот байгуулалтын хэлтсийн дарга
  • З.Алтанцэцэг           Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Засаг даргын шийдвэр, дүүрэг, харьяа байгууллага хариуцсан мэргэжилтэн
    Нарийн бичгийн дарга:

С.Аригуун               Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
03 дугаар сарын 28-ны өдрийн
268 тоот захирамжийн хоёрдугаар хавсралт

Гэр хорооллын тохижилт, хог цэвэрлэгээг
сайжруулах чиглэлээр зохион байгуулах
ажлын удирдамж


Зорилго:
Улаанбаатар хотын гэр хорооллын гудамж, талбай болон айл өрхүүдийн хашаа, хаалганы өнгө үзэмж, орчны тохижилт, ариун цэврийг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, тохижилт, цэвэрлэгээний ажилд тухайн оршин суугчид, хороо, дүүргийн идэвх, санаачилга, оролцоог дээшлүүлэхэд энэхүү ажлын зорилго оршино.


Хийгдэх ажлын чиглэл:

Улаанбаатар хотын нийт гэр хорооллын тохижилт, хог цэвэрлэгээг сайжруулах талаар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас зохион байгуулж байгаа уг ажил нь 2011 оны 4, 5 дугаар саруудад явагдах бөгөөд энэхүү удирдамжийг баримтлан дүүрэг бүр дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
Дүүрэг бүр Тэр хорооллын тохижилт, ариун цэврийг сайжруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг"-ийг байгуулж хийх ажлын төлөвлөгөө, графикийг хороо болгоноор тодорхой гаргах,


1.  Энэхүү 2 сарын тохижилт, хог цэвэрлэгээний ажилд шаардагдах зардлын тооцоог хороо бүрээр нарийвчлан гаргаж хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх,
2.  Хороо бүр гэр хорооллын айл өрх, иргэдийг орчны цэвэрлэгээний ажилд өргөнөөр оролцуулан амьдарч буй гудамж, талбайд байгаа ил задгай, эзэнгүй хог хаягдлыг   цэвэрлэх   нийтийн   их   цэвэрлэгээний   ажлыг   сард   2-3   удаа   зохион байгуулах,  "Хот тохижилт,  цэвэрлэгээний талаар байгууллага,  аж ахуйн  нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам"-ыг өрх бүрт сурталчилах ажлыг хийх,
3.   Дүүргийн Хог хаягдлын  үйлчилгээний  сан,  Тээвэр үйлчилгээний төв, Тохижилт үйлчилгээний компани, Хог тээврийн шуурхай алба нь ажил сайжруулах 2 сарын төлөвлөгөө гаргаж, ахуйн хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн давтамжийг ойртуулж шуурхай  үйлчлэх,   гудамж,   гуу жалганд  байгаа  эзэнгүй  хогийг ачиж цэвэрлэн, үйлчилж байгаа хороо, гудамжийг ил задгай хоггүй байлгахад онцгой анхаарч ажиллах,
4.    Дүүрэг,    хороо    нь    гэр    хорооллын    хог    цэвэрлэгээг    сайжруулах, цэвэрлэгээний ажилд айл өрх, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төрөл бүрийн урамшууллын арга хэлбэр, болзолт уралдаан, өндөр бүтээлийн аян
зэргийг зарлан явуулж дүгнэх, шагнах, хийж байгаа ажлаа хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр нийтэд сурталчилах ажлыг зохион байгуулах,
5.  Гэр хороололд байгаа үерийн усны далан сувгийн хог хаягдлыг цэвэрлэж далан сувгийг байнгын цэвэр байлгах арга хэмжээг авах,
6.   Хорооны Засаг дарга, дүүргийн Хог хаягдлын үйлчилгээний сан, хог тээврийн үйлчилгээний байгууллагууд нь хог тээврийн хөлсийг бүрэн хураах, айл өрх, иргэн бүрийг хог тээврийн хураамжийг төлдөг болгох сурталчилгааны ажлыг зохион байгуулах,
7.  Хороо нь гэр хорооллын гудамжны ерөнхий схем зураг, мухар гудамж, айл өрхийн хашааны бүдүүвч зураг зэргийг мэдээлсэн  мэдээллийн самбарыг тухайн хороодын гудамжны эхэнд болон гол уулзвар зам дээр байрлуулах, хашаа, гудамж бүрийг хаяг дугаартай болгох арга хэмжээг авах,
8.    Айлын   хашаа,    гудамжинд   орчныг   гэрэлтуүлэх   орчин    үеийн   лед гэрэлтүүлэгийг суурилуулах,   хашаа  бүрт 3-5  мод тарих,   гудамжинд сандал, сүүдрэвч, тоглоомын болон сагсан бөмбөгийн талбай, явган зам, өгсүүр уруу газар   шат   барьж   байгуулах   замаар   гэр   хорооллын   тохижилтыг   сайжруулж иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх бодитой ажлуудыг хийх.


Ажлын дүнг гаргах:
Дүүрэг нь нутаг дэвсгэрийнхээ гэр хорооллын тохижилт, цэвэрлэгээг сайжруулах талаар хийсэн ажлын дүнг сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд илтгэх хуудсаар гаргаж зохион байгуулах ажлын хэсэг /Ерөнхий менежер/-т хүргүүлж ажиллана.