Зөвлөгөөн зохион байгуулах тухай

2011-03-28 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44, Нийслэлийн Иргэдийн Төлөөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтыг батлах тухай" 6/43 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн хууль сахиулах байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулсугай.

     Хоёр. Зөвлөгөөнийг өндөр түвшинд зохион байгуулж, хэлэлцсэн асуудал болон гарсан шийдвэрийг эмхэтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллахыг Тамгын газрын Хууль зүйн хэлтэс /О.Машбат/-т даалгасугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР