Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2011-03-29 00:00:00

     Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслзлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатарт даалгасугай.

     Гурав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар/Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
03 дугаар сарын 29-ны өдрийн
275тоот захирамжийн хоёрдугаар хавсралт

ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:

  • Э.Хүрэлбатар Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын дарга

Гишүүд:

  • Н.Хулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
  • Н.Итгэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтэс
  • Д.Ганбат Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийхэлтсийн Ус зайлуулах байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн
  • О.Одбаяр                   Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Хот байгуулалтын хэлтсийн дарга
  • О.Заяамандах            Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга 

Нарийн бичгийн дарга

  • Т.Эрдэнэтуяа            Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Ерөнхий инженер

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
03 дугаар сарын 29-ны өдрийн
275тоот захирамжийн нэгдүгээр хавсралт

 

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2011 ОНД САНХҮҮЖИХ ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭ

/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил

Эхлэх, дуусах хугацаа

Төсөвт өртөг

2011 онд санхүүжих

1

Улаанбаатар    хотын    зүүн    хэсгийн хөрсний    ус    доошлуулах    барилга байгууламжийг шинээр барих 3,5 км /БЗД. 19-р хороо, Цайз захын орчим/

2011-2010

2500.0

1500.0

 

Дүн

 

2500.0

1500.0