Эрх шилжүүлэх тухай

2011-03-29 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, туүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зуйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригт шилжүүлэн, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.

     Гурав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
03 дугаар сарын 29-ны өдрийн
274 тоот захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2011 ОНД САНХҮҮЖИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭ

/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил

Эхлэх, дуусах хугацаа

Төсөвт өртөг

2011 онд санхүүжих

1

Зүүн   уулын   үерийн   хамгаалалтын системийн барилга байгууламжийн шинээр барих 14.7 км /БЗД, 13, 14, 19, 20-р хороо, Цайз захын орчим/

2011-2013

11,006.

3,000.0

 

Дүн

 

11.006.0

3000.0