Хотын дарга Эрхүү мужийн Амбан захирагчийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченког өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Эрхүү хот дахь Ерөнхий консул Л.Амарсанаа, нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар болон харьяа агентлагийн дарга нар, ОХУ-ын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, тус улсын ГХЯ-ны Эрхүү хот дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Б.А.Курбатова, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Б.А.Говорин, Эрхүү мужийн Боловсролын сайд В.В.Перегудова болон бусад албаныхан оролцов.
2017 -оны 2 -р сарын 16
ДЭЛГЭРЭНГҮЙ