Бугат хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажилтай танилцлаа
Барилгын салбар болон Нийслэлийн төлөөллүүд Бугат хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлын үйл явц, дахин төлөвлөлтийг хийхдээ нүүлгэн шилжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулсан, шинээр байгуулсан хот тохижилтын ажилтай танилцлаа. Бугат хотын намын Байнгын гишүүн, хотын байнгын дэд дарга Хэ Вэйхуа, Бугат хотын дэд даргын урилгаар айлчилж буй ажлын айлчлалын бүрэлдэхүүнд Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Барилга, хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа,Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албаны төлөөлөл багтсан юм.
2017 -оны 6 -р сарын 13
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хатагтай Ирене Гине-Райхлыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Бүгд найрамдах Австри улсын Элчин сайд хатагтай Ирене Гинер-Райхлыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Австри Улсын өргөмжит консул Д.Сэргэлэн болон холбогдох албаны хүмүүс байлцлаа. Хотын дарга С.Батболд “Манай хоёр улс найрсаг сайхан харилцаатай. Соёлын салбарт идэвхтэй хамтран ажиллаж өнгөрсөн 3 жил Венийн вальсыг Улаанбаатар хотод зохион байгуулсан. Энэ жил Австри, Монголын хөгжмийн фестивал шөнийн гэрэлт гудамж болон Улсын филормонид амжилттай зохион байгуулагдсан.
2017 -оны 6 -р сарын 13
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монгол-Хятадын найрамдалт харилцааны спортын төвийн нээлт боллоо
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчид сайдын яамны дэмжлэгтэйгээр барьж, байгуулсан Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хөлбөмбөгийн талбайн нээлт өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Шин Хай Мин, Соёлын зөвлөх Ли Вэй, нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хөгжлийн хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий болон бусад албаныхан оролцсон юм.
2017 -оны 6 -р сарын 6
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хятадын Төмөр замын 20 дугаар товчоо групп корпорацийн ерөнхий менежер Чен Хон Вэйтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хятадын Төмөр замын 20 дугаар товчоо групп корпорацийн ерөнхий менежер Чен Хон Вэйг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад, НИТХ-ын төлөөлөгч, Төслийн зохицуулагч Р.Дагва, нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан болон бусад албаныхан, Хятадын Төмөр замын 20 дугаар товчоо групп корпорацийн инженерийн газрын дарга Ли Жанрон, Гадаад бизнесийн удирдлагын төвийн Олон нийттэй харилцах ажлын хэсгийн болон намын нарийн бичгийн дарга Чин Хули зэрэг төлөөлөл байлцав.
2017 -оны 5 -р сарын 31
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүрэг БНСУ-ын Нунсан хоттой ах дүүгийн харилцаа тогтоолоо
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү БНСУ-ын Нунсан хотын дарга Нуан Мён Сонтой уулзлаа. Тус хот нь хэдхэн хоногийн өмнө нийслэлийн Налайх дүүрэгтэй ах дүүгийн харилцаа тогтоожээ. Хотын даргын орлогч П.Баярхүү Нунсан хотын дарга Нуан Мён Соныг Улаанбаатар хотод тавтай морилохыг уриад “Налайх дүүрэг бол Улаанбаатар хотод стратегийн хувьд чухал дүүрэг. Ерөнхий төлөвлөгөөгөөр Налайх дүүрэгт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар төлөвлөж байна. Нунсан хот бол жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбараараа Солонгост тэргүүлдэг.
2017 -оны 5 -р сарын 25
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар Инчеон хотууд ах дүүгийн харилцаатай боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Инчеон хотын дарга Юү Жонбуг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, нийслэлийн Залуучууд хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, нийслэлийн Байгаль орчны газрын орлогч дарга С.Санжмятав, Инчеон хотоос Инчеон хотын даргын нарийн бичиг Ли Сухун, Байгаль орчны газрын ерөнхий захирал Ли Санбум, Гадаад харилцааны хэлтсийн дарга Жан Бёнхун нар болон бусад албаныхан байлцав.
2017 -оны 5 -р сарын 24
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мияконожо хотын даргатай уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудлыг хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Япон улсын Мияконожо хотын дарга Икэда Такахисагаар ахлуулсан төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Отгонсүрэн, Мияконожо хотоос ИТХ-ын дарга Минорү Арагами, Гадаад харилцааны газрын дарга Тацүми Моришигэ, Худалдаа аж үйлдвэрийн
2017 -оны 5 -р сарын 23
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мияконожо хотын ИТХ-ын даргатай уулзлаа
НИТХ-ын дарга Ц.Сандуй Япон улсын Мияконожо хотын ИТХ-ын дарга Минорү Арагамийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НИТХ-ын Тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нөгөө талаас Мияконожо хотын дарга Икэда Такахиса, Гадаад харилцааны газрын дарга Тацүми Моришигэ болон бусад албаныхан байлцав.
2017 -оны 5 -р сарын 23
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Мянганы сорилтын корпорацийн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Фатима Сумартай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Фатима Сумартай уулзлаа. Мянганы сорилтын корпорацийн Хөрөнгө оруулалтын менежментийн хороо 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, Монгол улстай байгуулах 2 дахь компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн ТЭЗҮ, нарийвчилсан судалгааны ажлыг эхлүүлэх шийдвэр гаргажээ. Үүний дагуу хоёр дахь компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн ТЭЗҮ, нарийвчилсан судалгааны ажлыг эхлүүлэх зорилгоор Мянганы сорилтын корпорацийн Дэд Ерөнхийлөгч хатагтай Фатима Сумар манай улсад энэ сарын 8-9-ний өдрүүдэд айлчилж байна. Айлчлах хугацаандаа холбогдох яамдын сайд нар болон нийслэлийн Засаг дарга, удирдлагуудтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ийнхүү санал солилцож байгаа юм.
2017 -оны 5 -р сарын 8
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг дарга Улаан-Үд хотын даргатай уулзлаа
“Хотын хөгжил – Шинжлэх Ухаан - Технологи” сэдэвт олон улсын бага хуралд оролцож буй хотуудын дарга нартай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ганцаарчлан уулзаж байна. Тэрбээр Улаан-Үд хотын дарга А.М.Голковтой уулзлаа. Олон улсын бага хуралд хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлсэнд хотын дарга талархал илэрхийлэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2016 оны 9 дүгээр сард тус хотод айлчилж байсан юм
2017 -оны 5 -р сарын 4
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нинбо хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНХАУ-ын Нинбо хотын дарга Чү Дуняо тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэд хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцсоноос гадна
2017 -оны 5 -р сарын 3
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга “Адра Монгол” олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Адра Монгол” олон улсын байгууллагын БНСУ-ын Сам-Юг их сургуулийн эрүүл мэндийн шинжлэх ухааны болон Нийгмийн хамгааллын коллежийн декан, Нийгмийн үйлчилгээний хэлтсийн дарга Ко Мён Сүкийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эpдэнэжаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Адра Монгол” олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхжаргал, Ко Мён Сүкийн Монгол дахь бие төлөөлөгч болон бусад албаныхан оролцсон юм.
2017 -оны 5 -р сарын 2
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Элчин сайд ноён Жон Лангтрийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Жон Лангтрийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэд Австрали улсын Эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан сайд Шаром Стоун ирэх долоо хоногт Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийх гэж байгаа талаар болон нийслэлийн нийгмийн салбарт тулгамдаж буй асуудал, эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх зэрэг сэдвээр санал бодлоо солилцсон юм. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Австрали улсын Эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан сайд айлчлан ирэхээс өмнө бидэнтэй уулзан, санал бодлоо солилцож, мэдээлэл өгсөнд баярлалаа. Нийслэлийн иргэд ажиллаж амьдрахад маш олон хүндрэл бэрхшээл тулгарч байна.
2017 -оны 4 -р сарын 28
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шведийн Вант Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Шведийн Вант Улсын Элчин сайд хатагтай Анна Линдстэдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, Шведийн Вант Улсын
2017 -оны 4 -р сарын 27
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бангкок хотын төлөөлөгчидтэй уулзлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Тайландын Вант улсын Бангкок хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар орлогч дарга Нирундид Прадиткуль тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, НИТХ-ын Тэргүүлэгч Д.Баярсайхан, НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Буяндэлгэр, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа зэрэг албаныхан оролцов.
2017 -оны 4 -р сарын 21
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Япон улсын “Киодо” мэдээллийн агентлагт ярилцлага өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Япон улсын “Киодо” мэдээллийн агентлагт ярилцлага өглөө. Айлчлалын зорилго, ач холбогдлоос эхлээд хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын зорилгын талаар ярилцав. Улаанбаатар хот гадаад харилцаагаа хөгжүүлж, Зүүн хойд Азийн хотуудтай харилцаагаа өргөжүүлэхээр ажиллаж байгааг хотын дарга онцоллоо. Токио хоттой ч өмнө нь тогтоосон харилцаагаа өргөжүүлж, шинэ хотын даргатай уулзан, хоёр хотын хамтын ажиллагааны талаар ярилцахаар айлчилж байгаагаа хэлсэн юм.
2017 -оны 4 -р сарын 20
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга С.Батболд Токио хотын засаг дарга Юрико Койкэтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Токио хотын даргын урилгаар тус хотод айлчилж байна. Тэрбээр өнөөдөр Токио хотын Засаг дарга Юрико Койкэтэй уулзлаа. Хатагтай Юрико Койкэ Улаанбаатар хотын даргыг Токио хотод айлчилж байгаад талархал илэрхийлээд тавтай морилохыг хүслээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Токио хотын Засаг даргад цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд “Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн тэмдэглэлт жилд Токио хотын захирагч тантай уулзаж байгаадаа баяртай байна. Монгол орныг сайн мэдэх, Монголчуудын сайн танил тантай хотын дарга болсны тань дараа уулзаж байгаад улам таатай байна.
2017 -оны 4 -р сарын 20
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Токио хотын Тохижилт, хог хаягдлын менежментийн төвтэй танилцлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж, “Ус сувгийн удирдах газар” ОНӨҮГ-ын Инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүү болон бусад албаныхан Токио хотын Тохижилт, хог хаягдлын менежментийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Төвийн захирал Үнэмүрагийн танилцуулснаар тус төвд Токио хотын 23 дүүргийн ахуйн болон үйлдвэрийн хог хаягдал ирдэг байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийн үйлдвэрийн хог, цэвэрлэх байгууламжийн лаг шаврыг хүлээн авдаг аж. Хог хаягдлыг далайн эрэг дагуу булдаг байна. Тус төвийн гадаад харилцаа, сурталчилгаа хариуцсан ажилтан Накамура хэлэхдээ “Япон улс 120 сая хүн амтай. Токио хотод 13 сая хүн амьдардаг.
2017 -оны 4 -р сарын 19
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Токио хотын “Моригасаки” цэвэрлэх байгууламжтай танилцлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Токио хотын “Моригасаки” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. Япон улсын нийслэл Токио хотод үйлдвэрийн болон ахуйн бохирдол ус цэвэрлэдэг
2017 -оны 4 -р сарын 18
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Япон улсын туршлагаас суралцаж байна
Онцгой байдлын ерөнхий газар, Япон улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төслийн Хамтарсан зохицуулах хорооны хоёрдугаар хурал өнөөдөр ОБЕГ-т боллоо. Хурлын нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Мүцүми Сато нар болон төслийн багийн гишүүд, ОБЕГ, НОБГ, БХБЯ, БСШУСЯ-аас холбогдох удирдлага, албан тушаалтнууд оролцлоо. Мөн 2017 онд Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэгдэн батлагдсан бөгөөд уг хуульд болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар тодорхой заалтууд тусгагдсан.
2017 -оны 4 -р сарын 14
204
ДЭЛГЭРЭНГҮЙ