Жинань хотын Ардын их хурлын байнгын хорооны дарга тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа БНХАУ-ын Жинань хотын Ардын их хурлын байнгын хорооны дарга Ин Иү Чианыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Жинань хотоос Ардын их хурлын Байнгын хорооны нарийн бичгийн дарга Чин Жүн Вэн, Худалдаа, аж үйлдвэрийн хэлтсийн дарга Сүн И Хуэ, Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Жан Ши Пин, Худалдаа, аж үйлдвэрийн хэлтсийн гадаад эдийн засаг, хамтын ажиллагааг хариуцсан газрын дарга Хү Ан Жиан болон бусад албаныхан байлцав.
2017 -оны 9 -р сарын 26
ДЭЛГЭРЭНГҮЙ