Улаанбаатар, Прага хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Д.Индра, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Даваасүрэн, Чех улсын талаас Элчин сайдын яамны Эдийн засгийн хэлтсийн дарга Ива Шустакова, "Гравис Индастри” ХХК-ийн худалдаа хариуцсан менежер Эва Биолкова нар тус тус байлцав.
2017 -оны 11 -р сарын 8
ДЭЛГЭРЭНГҮЙ