Улаанбаатарт Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар санал солилцов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар болон хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар ярилцаж санал солилцов.
2019 -оны 6 -р сарын 18
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын захирагч Азийн Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Азийн Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал Кшатрапати Шиважигаар ахлуулсан тус банкны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир болон бусад албаны төлөөлөл, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен болон хүрэлцэн ирсэн АХБ-ны удирдах зөвлөлийн найман гишүүн оролцсон юм.
2019 -оны 6 -р сарын 14
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч Сөүл хотын төлөөлөгчидтэй уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан БНСУ-ын Сөүл хотын захиргааны цэцэрлэгжүүлэлт, хөгжлийн газрын дарга Чэн Хён Шел, захиргааны цэцэрлэгжүүлэлт, хөгжлийн газрын ахлах ажилтан Ким Жэ Хи нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар Улаанбаатар хотын Сэлбэ гол дагуу “Үндэсний соёл амралтын цогцолбор” барих төслийг хамтарч хэрэгжүүлэх болон Сөүл хотын захиргааны хөрөнгө оруулалтаар хийгдсэн зарим ажлуудын талаар ярилцаж санал солилцов.
2019 -оны 6 -р сарын 4
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч Элчин сайд Кшыштоф Збигниев Бойког хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Збигниев Бойког хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2019 -оны 6 -р сарын 4
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч С.Амарсайхан Элчин сайд К.Кобландинтай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландинтай уулзлаа. Уулзалтад Казахстан улсын элчин сайдын яамны зөвлөх А.Абишев, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ч.Бум-Эрдэнэ, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр зэрэг албаны төлөөлөл оролцсон юм.
2019 -оны 5 -р сарын 23
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Францын Орлеон хотын нэгдсэн эмнэлгийн эмч нарыг хотын Захирагч хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөрийн хамтаар Орлеон хотын нэгдсэн эмнэлгийн эмч Ж.Виала, С.Реунауд, Л.Брет, Б.Мукентөрм нарыг хүлээн авч уулзлаа. Тус хотын нэгдсэн эмнэлгийн эмч нар 2000 оноос хойш манай Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна.
2019 -оны 5 -р сарын 21
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөтөч, тайлбарлагч нарт зориулсан сургалт зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр, НИТХ-ын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийг баталсан.
2019 -оны 5 -р сарын 13
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
НҮБ-ын Тусгай илтгэгч Мишель Форстыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай өнөөдөр НҮБ-ын Тусгай илтгэгч, ноён Мишель Форстыг хүлээн авч уулзан, хүний эрхийг хамгаалагчдын асуудлаар мэдээлэл солилцлоо. Тусгай илтгэгч Мишель Форст нь тавдугаар сарын 11-13-ны хооронд Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдалтай танилцаж, зөвлөмж гаргахаар ирсэн бөгөөд манайд ажилласан тухай тайлангаа 2020 оны гуравдугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 43 дугаар чуулганд танилцуулах аж.
2019 -оны 5 -р сарын 10
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Бээжин хотын дарга Чень Жинэн нар уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 25-нд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумын “Орон нутгийн хамтын ажиллагаа” салбар хуралдаанд оролцов. Хуралдааны үеэр Хятадын Үндэсний хурлын танхимд Бээжин хотын дарга Чень Жинэнтэй уулзаж, хоёр хотын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.
2019 -оны 4 -р сарын 29
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Япон Улсын Элчин сайдтай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока-г хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хот тус улсын Токио, Саппоро, Мияконожо хотуудтай харилцаа хамтын ажиллагаатай юм.
2019 -оны 4 -р сарын 1
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын авто зам, тээврийн хөрөнгийн менежментийн чиглэлээр Дэлхийн Банк дэмжлэг үзүүлнэ
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Дэлхийн Банкны Монгол Улсад суугаа Суурин төлөөлөгч Жеймс Андерсон нар уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадавхтайгаар Улаанбаатар хотын зам тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежмент, төлөвлөлтийг хийхэд хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав. Харилцан ойлгоцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Даян Дэлхийн Гамшгийн Эрсдлийг Бууруулах, Сэргээх Сангийн буцалтгүй тусламжтайгаар Дэлхийн Банкны шинэ техникийн туслалцааг эхлүүллээ.
2018 -оны 6 -р сарын 5
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Денвер хотод айлчиллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Денвер хотын захирагчийн урилгаар тус хотод айлчиллаа. Айлчлалын үеэр хотын захирагч нар уулзаж хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.
2018 -оны 3 -р сарын 14
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Францын Реннес хотын орлогч дарга Шарлот Маршандизыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Францын Реннес хотын орлогч дарга Шарлот Маршандизыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга О.Баяр, Санте Сюд Монгол ТГ-ын тэргүүн, төслийн зохицуулагч Ц.Бөхөө, Санте Сюд Монгол ТГ-ын хөгжил хариуцсан ажилтан Л.Чанцалням болон бусад албаныхан оролцов. Албаныхан Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулахад эрүүл мэндийн салбарын оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж болох шинэ төсөл, нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах боломжийн талаар харилцан санал солилцсон юм.
2018 -оны 3 -р сарын 9
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хог боловсруулж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах талаар хотын дарга уулзалт хийлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хог боловсруулах тоног төхөөрөмж үйлдвэрлэхийн зэрэгцээ хог шатааж, эрчим хүч гаргадаг үйлдвэр барих чиглэлээр БНХАУ-даа тэргүүлдэг Тяньин компанийн ерөнхий захирал Сао Дэбяотай уулзлаа. Хотын дарга хэлэхдээ “Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах асуудлаар ярилцаж байгаадаа баяртай байна. Учир нь нийслэл хотод хог бүрэн боловсруулах технологи бүхий үйлдвэрийг нэн яаралтай барьж, ашиглалтад оруулах шаардлага бий. Олон жил энэ тухай ярьдаг ч бодит үр дүнд хүрээгүй.
2018 -оны 3 -р сарын 2
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн дээд одон медаль гардуулав
Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар нийслэлийн удирдлагууд өнөөдөр эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа. "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор Мандах бүртгэл дээд сургуулийн багш С.Борхүү, нийслэлийн ЧД-ийн 4-р хорооны өндөр настан Ш.Бавуудорж, Соёмбо сургуулийн багш Г.Батбаяр, ХУД-ийн 1-р хорооны иргэн, Хатансүйх импекс ХХК-ийн технологийн ажилтан Г.Харнүдэн зэрэг 19 хүнийг,
2018 -оны 2 -р сарын 15
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Польшийн талтай хамтран ажиллах талаар санал солилцов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бүгд найрамдах Польш Улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Михал Лабендааг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагаа, нүүрсний уурхайн шинэ технологи-экологийн, эрчим хүчний түлшний чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.
2018 -оны 1 -р сарын 26
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг ирэх долоодугаар сард зохион байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, номхон далайн бүсийн төвийн дарга, хатагтай Лоретта Хибер Жирардег өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Энхбаяр, Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн болон бусад албаныхан оролцов.
2018 -оны 1 -р сарын 24
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Буриад Улсын Төрийн тэргүүн Цыденов Алексей Самбуевичтэй уулзлаа. Хотын дарга С.Батболд хэлэхдээ “Эрхэм хүндэт Цыденов Алексей Самбуевич тантай анх удаа уулзаж, танилцаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хотод тавтай зочилж, бидний хамтын ажиллагаа шинэ эхлэл тавина гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар Улаан-Үд хотууд нь 1996 онд хамтран ажиллах санамж бичгийг анх байгуулсан түүхтэй. Энэ хугацаанд олон талт хамтын ажиллагаа хөгжсөөр байна.
2018 -оны 1 -р сарын 18
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх төслийг хэрэгжүүлж эхлээд байна
“Блумберг филантропи” болон хамтрагч байгууллагуудтай нэгдэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн амыг халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэхэд үр дүнтэй 10 арга хэмжээний нэг хэмээн хүлээн зөвшөөрсөн “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд АНУ-ын “Блумберг Филантропи”-ийн үүсгэн байгуулсан “Vital Strategies” багын олон нийттэй харилцах, хэвлэл мэдээлэл хариуцсан дарга Ирина Морожоватай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Э.Дагиймаа,
2017 -оны 11 -р сарын 29
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг дарга С.Батболд Бүгд Найрамдах Словак улсын Шадар сайд П.Пеллигринийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Словак улсын Шадар сайд П.Пеллигринийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Словак Улсын Эдийн засгийн сайд Петер Жига, Сангийн сайд Петер Кажимир, Словак улсаас Монгол улсад суух Элчин сайд Душан Белла, Нийслэлээс НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр нарын албаны хүмүүс байлцлаа.
2017 -оны 11 -р сарын 29
204
ДЭЛГЭРЭНГҮЙ