Хотын авто зам, тээврийн хөрөнгийн менежментийн чиглэлээр Дэлхийн Банк дэмжлэг үзүүлнэ
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Дэлхийн Банкны Монгол Улсад суугаа Суурин төлөөлөгч Жеймс Андерсон нар уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадавхтайгаар Улаанбаатар хотын зам тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежмент, төлөвлөлтийг хийхэд хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав. Харилцан ойлгоцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Даян Дэлхийн Гамшгийн Эрсдлийг Бууруулах, Сэргээх Сангийн буцалтгүй тусламжтайгаар Дэлхийн Банкны шинэ техникийн туслалцааг эхлүүллээ.
2018 -оны 6 -р сарын 5
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Денвер хотод айлчиллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Денвер хотын захирагчийн урилгаар тус хотод айлчиллаа. Айлчлалын үеэр хотын захирагч нар уулзаж хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.
2018 -оны 3 -р сарын 14
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Францын Реннес хотын орлогч дарга Шарлот Маршандизыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Францын Реннес хотын орлогч дарга Шарлот Маршандизыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга О.Баяр, Санте Сюд Монгол ТГ-ын тэргүүн, төслийн зохицуулагч Ц.Бөхөө, Санте Сюд Монгол ТГ-ын хөгжил хариуцсан ажилтан Л.Чанцалням болон бусад албаныхан оролцов. Албаныхан Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулахад эрүүл мэндийн салбарын оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж болох шинэ төсөл, нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах боломжийн талаар харилцан санал солилцсон юм.
2018 -оны 3 -р сарын 9
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хог боловсруулж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах талаар хотын дарга уулзалт хийлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хог боловсруулах тоног төхөөрөмж үйлдвэрлэхийн зэрэгцээ хог шатааж, эрчим хүч гаргадаг үйлдвэр барих чиглэлээр БНХАУ-даа тэргүүлдэг Тяньин компанийн ерөнхий захирал Сао Дэбяотай уулзлаа. Хотын дарга хэлэхдээ “Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах асуудлаар ярилцаж байгаадаа баяртай байна. Учир нь нийслэл хотод хог бүрэн боловсруулах технологи бүхий үйлдвэрийг нэн яаралтай барьж, ашиглалтад оруулах шаардлага бий. Олон жил энэ тухай ярьдаг ч бодит үр дүнд хүрээгүй.
2018 -оны 3 -р сарын 2
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн дээд одон медаль гардуулав
Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар нийслэлийн удирдлагууд өнөөдөр эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа. "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор Мандах бүртгэл дээд сургуулийн багш С.Борхүү, нийслэлийн ЧД-ийн 4-р хорооны өндөр настан Ш.Бавуудорж, Соёмбо сургуулийн багш Г.Батбаяр, ХУД-ийн 1-р хорооны иргэн, Хатансүйх импекс ХХК-ийн технологийн ажилтан Г.Харнүдэн зэрэг 19 хүнийг,
2018 -оны 2 -р сарын 15
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Польшийн талтай хамтран ажиллах талаар санал солилцов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бүгд найрамдах Польш Улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Михал Лабендааг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагаа, нүүрсний уурхайн шинэ технологи-экологийн, эрчим хүчний түлшний чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.
2018 -оны 1 -р сарын 26
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг ирэх долоодугаар сард зохион байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, номхон далайн бүсийн төвийн дарга, хатагтай Лоретта Хибер Жирардег өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Энхбаяр, Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн болон бусад албаныхан оролцов.
2018 -оны 1 -р сарын 24
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Буриад Улсын Төрийн тэргүүн Цыденов Алексей Самбуевичтэй уулзлаа. Хотын дарга С.Батболд хэлэхдээ “Эрхэм хүндэт Цыденов Алексей Самбуевич тантай анх удаа уулзаж, танилцаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хотод тавтай зочилж, бидний хамтын ажиллагаа шинэ эхлэл тавина гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар Улаан-Үд хотууд нь 1996 онд хамтран ажиллах санамж бичгийг анх байгуулсан түүхтэй. Энэ хугацаанд олон талт хамтын ажиллагаа хөгжсөөр байна.
2018 -оны 1 -р сарын 18
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх төслийг хэрэгжүүлж эхлээд байна
“Блумберг филантропи” болон хамтрагч байгууллагуудтай нэгдэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн амыг халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэхэд үр дүнтэй 10 арга хэмжээний нэг хэмээн хүлээн зөвшөөрсөн “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд АНУ-ын “Блумберг Филантропи”-ийн үүсгэн байгуулсан “Vital Strategies” багын олон нийттэй харилцах, хэвлэл мэдээлэл хариуцсан дарга Ирина Морожоватай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Э.Дагиймаа,
2017 -оны 11 -р сарын 29
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг дарга С.Батболд Бүгд Найрамдах Словак улсын Шадар сайд П.Пеллигринийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Словак улсын Шадар сайд П.Пеллигринийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Словак Улсын Эдийн засгийн сайд Петер Жига, Сангийн сайд Петер Кажимир, Словак улсаас Монгол улсад суух Элчин сайд Душан Белла, Нийслэлээс НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр нарын албаны хүмүүс байлцлаа.
2017 -оны 11 -р сарын 29
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнгийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 63 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын дарга талархал илэрхийлэв.
2017 -оны 11 -р сарын 23
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Унгарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайдын комиссар Иштван Иоо, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Михай Галошфай тэргүүтэй албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Төсөл, хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, Гадаад харилцааны яамны Европын газрын 1-р нарийн бичгийн дарга О.Ангар болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.
2017 -оны 11 -р сарын 21
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга С.Батболд Владикавказ хотын дарга Хадарцев Махарбек Хазбиевичийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар тэргүүтэй албаны хүмүүс Владикавказ хотын дарга, Чөлөөт бөхийн хоёр удаагийн Олимпийн аварга Хадарцев Махарбек Хазбиевич, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Батлан хамгаалах Зөвлөлийн гишүүн Мамсуров Таймураз Дзамбекович,
2017 -оны 11 -р сарын 15
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга С.Батболд Канад улсын Элчин сайд Дэвид Уиллиам Спрулыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Канад улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Уиллиам Спрулыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал ах дүү хотуудын найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэх тэр дундаа уур амьсгалын хувьд газар нутаг байгаль цаг уурын нөхцлөөрөө ижил хотуудтай хамтран ажиллах талаар онцлон дурдагдсан юм.
2017 -оны 11 -р сарын 13
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар, Прага хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Д.Индра, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Даваасүрэн, Чех улсын талаас Элчин сайдын яамны Эдийн засгийн хэлтсийн дарга Ива Шустакова, "Гравис Индастри” ХХК-ийн худалдаа хариуцсан менежер Эва Биолкова нар тус тус байлцав.
2017 -оны 11 -р сарын 8
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн захирал ноён Инду Бушантай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн захирал ноён Инду Бушан болон бусад албаныхныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгчийн тусгай зөвлөх Аюуми Кониши, Монгол улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез болон бусад албаныхан оролцов.
2017 -оны 11 -р сарын 2
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг дарга С.Батболд Беларусь улсын Элчин сайд Ч.С.Владимарович, “МАЗ” компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Нийслэл хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ч.С.Владимарович, ЭСЯ-ны зөвлөх С.М.Сергеевич, “МАЗ” ХХК-ийн удирдлага, “БЕЛАВТОМАЗ” холдингийн удирдагч компани “Минский автомобильный завод”, гал түймэр ба тусгай техник үйлдвэрийн захирлууд, Беларусь Улсын Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн орлогч дарга зэрэг албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
2017 -оны 10 -р сарын 27
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга С.Батболд АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Женнифер Зимдал Галтыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Женнифер Зимдал Галтыг нутаг буцах гэж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
2017 -оны 10 -р сарын 25
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот руу шууд нислэг хийдэг “Air Busan” компанид хотын дарга С.Батболд зочиллоо
БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид “Air Busan” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Улаанбаатар хотоос БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй төлөөлөгчдийг “Air Busan” компанийн ерөнхийлөгч Tae Keun Han, тэргүүн дэд ерөнхийлөгч Pan Ho Choi болон бусад албаныхан хүлээн авав.
2017 -оны 10 -р сарын 24
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар-Пусан хот “Хөгжлийн албан ёсны тусламж” төслийн хүрээнд “Эгч дүүсийн тосгон” байгуулна
БНСУ-ын Пусан хотын даргын урилгаар тус хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Пусан хотын дарга Со Бёнсүтэй уулзаж, хоёр хотын хооронд хэрэгжүүлэх шинэ төслийн санамж бичигт гарын үсэг зурлаа.
2017 -оны 10 -р сарын 23
204
ДЭЛГЭРЭНГҮЙ