Эрх зүйн туслалцаа үзүүлэх, түр хамгаалах байртай боллоо
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс хуулийн хэрэгжилтийг хангах, гэр бүлийн хучирхийллээс урьдчилан сэргийлэх, зорилгоор Эрх зүйн туслалцаа үзүүлэх, түр хамгаалах байрыг тохижуулсан байна. Уг байрны нээлтийн ажиллагаа өнөөдөр болж, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням нар оролцоо.
Өчигдөр 17 цаг 45 минут
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Алтан унжлагат тахиа жилийн сар шинийн мэндчилгээ
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ, Монгол түмэн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнтэй учран золгож, хүндэтгэл, ёслолын уламжлалт баяраа төгөлдөр сайхан тэмдэглэж байна. Урин цагийн эхлэл цагаан сарыг тохиолдуулан улсын нийслэл Улаанбаатар хотын айл өрх бүрт, иргэн бүрт нас нэмсний, настнаа хүндэтгэхийн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Өчигдөр 17 цаг 11 минут
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн дээд одон медалиар шагналаа
Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын босгон дээр Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр 130 хүнийг төрийн одон медалиар шагналаа. Шагналыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар гардуулан өгсөн юм. Шагнал гардуулах ёслолын үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Та бүхэн өөрсдийн эрхэлсэн салбартаа бусдыгаа тэргүүлж төр засгаараа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн шагнагдаж байгаад баяр хүргэе. Энэ шагнал та бүгдийн цаашдын ажил хөдөлмөрт тань эрч хүч, урам зориг өгч байгаа гэдэгт итгэлтэй байна.
Өчигдөр 16 цаг 25 минут
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Истанбулын Захиргааны төлөөлөгчидтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Турк улсын Истанбул хотын Хурлын Төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч болон бусад албаныхныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Истанбул хотын Захиргааны төлөөлөгчид манай улсад 2 хоногийн турш ажлын айлчлалаа үргэлжлүүлж байна. Тэдний айлчлалын гол зорилго Улаанбаатар хотод Турк улсын буцалтгүй тусламжаар барих 9 өрхийн эмнэлэг, 1 диализийн төвийн барилгын ажлыг эхлүүлэх юм.
Өчигдөр 15 цаг 59 минут
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цагдаагийн алба хаагчид шинэ орон сууцанд орлоо
Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн удирлагууд алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн оны тавдугаар сард 110 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлж байсан аж. Барилгын ажил дуусч хэлтсийн алба хаагчид шинэ орон сууцныхаа түлхүүрийг өнөөдөр гардан авлаа. Түлхүүр гардуулан өгөх ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд нар оролцов.
Өчигдөр 15 цаг 52 минут
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах төсөл хэрэгжиж байна
НИТХ-ын дарга Ц.Сандуй Сонгинохайрхан дүүргийн иргэдийг, тэр дундаа цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг ажлын байртай болгох, бяцхан иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Ажилтай, орлоготой, Аз жаргалтай гэр бүл, Эрүүл хүүхэд” төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Улс орны эдийн засаг хүндрэлтэй үед өөрсдийн нөхцөл бололцоог ашиглан орон нутгийн түвшинд иргэдийн оролцоог хангах зорилгоор “Ажилтай, орлоготой, Аз жаргалтай гэр бүл”-ийг бий болгоход төслийн үйл ажиллагаа чиглэгдэх юм.
Өчигдөр 15 цаг 38 минут
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Малчдын зөвлөгөөн” боллоо
Мал аж ахуйн чиглэлийн бодлого, зорилтыг малчид, фермер эрхлэгчдэд сурталчлах, танилцуулах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, оторын бүс нутаг болох хил залгаа сумдын хамтын ажиллагааг сайжруулах зорилго бүхий “Малчдын зөвлөгөөн”-ийг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Зөвлөгөөнийг Багануур дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд нийт 360 гаруй малчин хамрагдсан байна. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа, Багануур дүүргийн ИТХ-н дарга С.Даваасүрэн, Засаг дарга Ц.Сандаг-Очир, Төв аймгийн Баяндэлгэр сумын ИТХ-н дарга Б.Байгалмаа, Засаг дарга Г.Баасанжав болон бусад албаныхан оролцсон юм.
Өчигдөр 13 цаг 20 минут
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баярын өдрүүдэд нийт иргэдэд анхааруулах зөвлөмж
Сар шинийн баярын үеэр төрөл бүрийн хордлого, ялангуяа хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Өчигдөр 13 цаг 8 минут
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баярын өдрүүдэд өрхийн эмнэлгүүд хэрхэн ажиллах вэ
Монголын уламжлалт Цагаан сарын баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн үйлчилгээг зохицуулах тухай нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа. Энэхүү тушаалд заасны дагуу ажиллах байгууллагын цагийн хуваарийг та бүхэнд хүргэж байна.
Өчигдөр 13 цаг 4 минут
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хотын дарга “Тантай танилцсандаа таатай байна. Бүгд Найрамдах Турк улс Монгол Улс хоёр нь олон зуун жилийн түүхэн найрсаг харилцаатай билээ. Үүний тод жишээ гэвэл Өвөрхангай аймгийн Орхоны хөндий дэхь Билэг хааны дурсгал, Налайх дахь Тоньюкүкийн хөшөө дурсгал зэргийг дурдаж болно.
Өчигдөр 11 цаг 53 минут
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дугаарын хязгаарлалт тав хоног үйлчлэхгүй
Ирэх амралтын өдрүүдэд буюу маргааш, нөгөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.Өмнөх жилүүдийн баярын өдрүүдэд Замын Цагдаагийн Алба нэмэлтээр хэв журмын алба хаагчдыг замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаанд татан оролцуулдаг байсан. Тэгвэл, энэ жил ч мөн адил Хууль Сахиулахын Их Сургуулийн сонсогчид гэх мэт бусад цагдаагийн албатай хамтран ажилладаг байгууллагуудыг татан оролцуулж замын хөдөлгөөнийг зохицуулж,
Өчигдөр 11 цаг 29 минут
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврээр үйлчлүүлэхийг зөвлөв
Сар шинийн баяраар иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар Замын цагдаагийн алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхөн мэдээлэл өглөө. Баярын өмнөх өдрүүд болон Битүүний өдөр томоохон зах худал­дааны төвийн ачаалал эрс нэмэгддэг учир ир­гэд, жолооч нар аль болон хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврээр үйлч­лүүлэхийг санал болгов. Цагдаагийн байгууллагын алба хаагчид баярын өдрүүдээр гарч болзошгүй зам
Өчигдөр 10 цаг 42 минут
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Онцгой комиссын бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар Онцгой комиссын бүрэлдэхүүнийг өнөөдрийн 09:00 цагаас гуравдугаар сарын 2-ны өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Нийслэлийн Гамшгаас хамгаалах Хэв журам сахиулах, Хөдөлгөөн зохицуулах, Мэргэжлийн хяналт, Зам тээврийн, Эрүүл мэнд, Дулаанаар хангах, Эрчим хүчээр хангах, Орон сууцны, Мал эмнэлгийн, Усаар хангах, Шуурхай зарлан мэдээллийн томилгоот бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Онцгой комиссын ажлын албанд даалгасан байна.
Өчигдөр 9 цаг 36 минут
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ахлах ангийнхныг буруу сонголтоос татгалзах зоригтой байхыг уриалав
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газараас санаачлан Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Дэлхийн Зөн монгол олон улсын байгууллагын “Толгойт” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллага энэ сарын 23-нд “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа сэдэвт” сургалт зохион байгууллаа. Уг сургалтад Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 9, 62, 65 дугаарсургуулийн 90 гаруй сурагч оролцов.
Өчигдөр 9 цаг 32 минут
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 13 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журамд нэмэлт, өөрлөлт оруулах тухай Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, устгах, худалдаа, аж ахуй эрхлэх журам
2017 -оны 2 -р сарын 23
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Турк улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 10 эмнэлэг барина
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Турк Улсын Истанбул хотын Хурлын төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Турк улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 10 эмнэлгийн барилга барих төслийн талаар ярилцав. Тодруулбал, манай улсын нийслэлд 9 өрхийн эрүүл мэндийн төв, 1 Диализын төв барихаар төлөвлөж байгаа юм.
2017 -оны 2 -р сарын 23
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Истанбул хотын Захиргааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Истанбул хотын Хурлын Төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч болон бусад албаныхныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хамт уулзалтанд оролцож буй төлөөлөгчдийг танилцуулаад “Улаанбаатар хот Истанбул хотын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Бид Станбул хоттой гэр хорооллын дахин төлөвлөлт, хот байгуулалт, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаа.
2017 -оны 2 -р сарын 23
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
172283 толгой хонийг вакцинжуулалтад хамрууллаа
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2017 оны нэгдүгээр сарын 24-ны өдрийн 37 дугаар албан бичгээр ирүүлсэн “Хонины цэцэг өвчний вакцинжуулалт”-ын зөвлөмж, Нийслэлийн Засаг даргын “Малын гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн захирамж, нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын “Гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” 2017 оны хоёрдугаар сарын 1-ний тушаал,
2017 -оны 2 -р сарын 23
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сар шинийн баяраар иргэд юуг анхаарах вэ?
Өнөөдөр Замын цагдаагийн алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн түргэн тусламжийн төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран монгол түмний уламжлалт Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор иргэдэд мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэлээ. Энэ үеэр Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат хэлэхдээ “Сар шинийн баяр бол олон онцлогтой баяр юм.
2017 -оны 2 -р сарын 23
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
НҮБ-ын Ази номхон далайн бүсийн захиралтай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НҮБ-ын Ази номхон далайн бүсийн захирал ноён Хаолиан Шүг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Биата Транкман, Суурин төлөөлөгчийн орлогч Даниела Гаспарикова болон НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, БТХ-ийн төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү нар байлцав.
2017 -оны 2 -р сарын 23
204
ДЭЛГЭРЭНГҮЙ