2014 оны 04 сарын 18 өдөр дугаар А/305 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай” 13/51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1098 дугаар захирамжаар батлагдсан Нийслэлийн иргэдийг гамшгаас авран хамгаалах техник хэрэгсэл худалдан авах ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/-т даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ