Хөрөнгө гаргах тухай

2014-04-18 00:00:00
2014 оны 04 сарын 18 өдөр                                               дугаар А/304                                 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйл,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай” 13/51 дугаар тогтоолыг тус тус үндэслэн    ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн барилгын гадна дулаан, цэвэр ус, гадна ариутгах татуургын шугам сүлжээг шилжүүлэх, шинэчлэн угсрах ажилд шаардагдах 306,8 /гурван зуун зургаан сая найман зуун мянга/ сая төгрөгийг нийслэлийн 2014 оны төсвийн газар чөлөөлөх нөхөн олговрын зардлаас гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй. 
2. Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын 2013 оны А/597 дугаар захирамжаар батлагдсан Үнэлгээний хороо /С.Очирбат/-нд даалгасугай. 
3. Гадна инженерийн шугам сүлжээг шилжүүлэх, шинэчлэн угсрах  ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т  тус тус даалгасугай.
 
 
           
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                          Э.БАТ-ҮҮЛ