Захиалагчийн хяналт тавих тухай

2014-04-18 00:00:00
2014 оны 04  сарын 18 өдөр                                                      дугаар А/303                         Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай”                       13/51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1098,  А/1116, 2014 оны А/139 дүгээр захирамжаар батлагдсан хавсралтанд заагдсан төсөл, арга хэмжээнүүдэд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд  Захирагчийн ажлын албаны дарга  Б.Бадралд даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
04 дүгээр сарын 18-ны өдрийн
А/303 дугаар захирамжийн
хавсралт
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2014 ОНД  САНХҮҮЖИХ ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
        /сая төг/
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Хугацаа  Төсөвт өртөг                 2014 онд санхүүжих
1 Ус сувгийн удирдах газрын техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт  2014 2,000.0 2,000.0
2 Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 3,5 тн-оос дээш  жинтэй тээврийн хэрэгслийг зөөх тусгай зориулалтын автомашин 2014 340.0 340.0
3 Суудлын автомашин /1ш/ 2014 37.0 37.0
4 Ачааны автомашин өргөгч крантай /1ш/ 2014 195.0 195.0
5 Усны машин 10тн, 20тн /2ш/ 2014 470.0 470.0
6 Бохирын автомашин /1ш/ 2014 190.0 190.0
7 Зам талбай цэвэрлэх машин /1ш/ 2014 309.0 309.0
8 Хогны машин /1ш/ 2014 253.4 253.4
9 Нэмэлт тоноглол 2014 37.3 37.3
10 Гэр /тавилгатай/ 12ш 2014 78.0 78.0
  НИЙТ   3,909.7 3909,7