Хөрөнгө гаргах тухай

2014-04-24 00:00:00
2014 оны 04 сарын 24 өдөр                                                      дугаар А/328                          Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны “Нийслэл, дүүргийн Засаг даргын нөөц санг төлөвлөх, зарцуулах, гүйцэтгэлийг тооцох” 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Улаанбаатар төмөр зам”  Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран 2014 оны 06 дугаар сараас эхлэн Толгойт– Амгалан, Амгалан - Толгойт чиглэлд зорчигч тээврийн рейлбусыг үйлчилгээнд нэвтрүүлэх гэж буйтай холбогдуулан Улаанбаатар хотын дөрвөн байршилд нам тавцант зогсоол шинээр ашиглалтанд оруулах, нэг зогсоолыг засварлах ажилд шаардагдах нийт 300 000 000 /гурван зуун сая/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т  зөвшөөрсүгэй.
2.Зогсоол барих, засварлах ажлын гүйцэтгэл, үр дүнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, шинээр бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалт, үйлчилгээнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/ нарт тус тус даалгасугай.
Энэхүү захирамжийн биелэлтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ–ҮҮЛ