Хөрөнгө гаргах тухай

2014-04-24 00:00:00
2014 оны 04 сарын 24 өдөр                                                      дугаар А/326                               Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн засаг захиргааны 5 дугаар байрны цахилгааны кабель гэмтэж, хэвийн үйл ажиллагаа алдагдалд хүрч байгаа тул засварын ажлыг холбогдох хууль журмын хүрээнд яаралтай хийж гүйцэтгүүлэхийг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар /Ш.Одончимэг/-т даалгасугай.
2.Засварын ажилд шаардагдах 69 981 611 /Жаран есөн сая есөн зуун наян нэгэн мянга зургаан зуун арван нэгэн/ төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА 
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ