2014 оны 04 сарын 24 өдөр дугаар А/324 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “з”, 29.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Алтанцэцэгийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөрийн яамны харьяа “Аж үйлдвэр, хүний нөөцийн агентлаг”- аас 2014 оны 05 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд зохион байгуулах “Удирдлагын түвшний хүний нөөцийн сургалт”-д хамруулсугай.
2. Сургалтын зардал болох 2.550 /хоёр мянга таван зуун тавь/ ам.долларыг Тамгын газрын холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3.Албан томилолтын тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Д.Алтанцэцэгт үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ