Япон Улсын Саку хотод томилон ажиллуулах тухай

2014-04-23 00:00:00
2014 оны 04 сарын 23 өдөр                                                  дугаар А/320                                   Улаанбаатар хот
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “з”, 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 29.2.3 дахь заалтыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Япон Улсын Саку хот, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх Саку хотод зохион байгуулагдах олон улсын фестивальд оролцуулахаар дүүргийн Засаг дарга Д.Бадарсанг 2014 оны 05 сарын 02-ноос       07-ны өдрүүдэд Япон Улсын Саку хотод томилон ажиллуулсугай.
2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн хуралд танилцуулж, илтгэх хуудсыг Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Д.Бадарсанд үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ