Захирамжинд өөрчлөлт оруулах тухай

2014-04-18 00:00:00
2014 оны 04 сарын 18 өдөр                                          дугаар А/302                                      Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2013 оны төсөвт тодотгол оруулах тухай” 4/46 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1114 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтанд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд баригдах 50 ортой цэцэрлэгийн барилгын газрын байршлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны  А/78 дугаар захирамжаар тус дүүргийн 28 дугаар хороонд байршуулан газар эзэмшүүлэх эрх олгосонтой холбогдуулан 23 дугаар хороо гэснийг 28 дугаар хороо болгон өөрчилсүгэй. 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ