Захирамжийн заалтыг хүчингүй болгох тухай

2014-04-18 00:00:00
2014 оны 04 сарын 18 өдөр                                           дугаар А/300                                     Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2013 оны “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай” 13/51 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Журам батлах тухай” 3/31 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай” 23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Сүхбаатар дүүргийн     9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах 2,200,0 /хоёр тэрбум хоёр зуун сая/ төгрөгийн төсөвт өртөг бүхий Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга барих газар чөлөөлөгдөөгүйтэй холбогдуулан байршлыг өөрчлөн тус дүүргийн     11 дүгээр хороонд шилжүүлсүгэй.
 2. Батлагдсан төсөл, арга хэмжээг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлага, гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нийцүүлэн зохион байгуулахыг  Гэр хорооллын хөгжлийн газар /Ш.Ганхуяг/-т даалгасугай.
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1130 дугаар захирамжийн хавсралтын 6 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                            Э.БАТ-ҮҮЛ