Эрх шилжүүлэх тухай

2014-04-18 00:00:00
2014 оны 04 сарын 18 өдөр                                                  дугаар А/299                              Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэхь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай” 13/51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Хан-Уул дүүргийн орон сууцны хороолол доторхи авто замын засварын ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан авто замын засварын ажлын худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт шилжүүлэн, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг  даалгасугай. 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, авто замын засварын техникийн зураг төслийг боловсруулж, зам засварын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын  газар /Д.Нанзаддорж/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                            Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
04 дүгээр сарын 18-ны өдрийн
А/299 дүгээр  захирамжийн
хавсралт
 
 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2014 ОНД
САНХҮҮЖИХ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ 
ДОТОРХИ АВТО ЗАМЫН ЗАСВАРЫН АЖЛЫН ЖАГСААЛТ
 
 

 
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа  
 Нийт өртөг
 
1 11-р хороо, Оргил хотхоны орчмын авто замын засварын ажил 100у/м /ХУД/ 2014 48,0
2 Дунд голын гудамжтай холбогдох орон сууцны 31, 32, 37-р байруудын авто замын засварын ажил                   /270 у/м/ /ЧД/ 2014 134,5
3 Дунд голын гудамжтай холбогдох 40, 41, 42-р байруудын дундах авто замын засвар 160 у/м /ХУД/ 2014 82,5
4 9-р хороо, Нисэхийн 7-р байрны зүүн талын 100 у/м замын шинэчлэлт, борооны ус ихээр хуримтлагддагыг шийдэх 100 у/м /ХУД/ 2014 65,5
5 9-р хороо, Нисэхийн 60/1-ын байрны өмнөх авто зам, талбайн засвар 100у/м /ХУД/ 2014 61,5
  ДҮН   392,0