2014 оны 04 сарын 18 өдөр дугаар А/298 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэхь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай” 13/51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Баянгол дүүргийн орон сууцны хороолол доторхи авто замын засварын ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан авто замын засварын ажлын худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоод шилжүүлэн, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг даалгасугай.
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, авто замын засварын техникийн зураг төслийг боловсруулж, зам засварын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
04 дүгээр сарын 18-ны өдрийн
А/298 дугаар захирамжийн
хавсралт
НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2014 ОНД
САНХҮҮЖИХ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ
ДОТОРХИ АВТО ЗАМЫН ЗАСВАРЫН АЖЛЫН ЖАГСААЛТ
/сая төг/
№ |
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил |
Хугацаа |
Төсөвт өртөг |
1 |
1-р хороо, Төмөр замын холбооны өмнөх хороолол доторхи авто замын шинэчлэлт 190 у/м /БГД/ |
2014 |
113,5 |
2 |
7, 8-р хороо, 12,13,14,15,16-р байруудын орчмын авто замын шинэчлэлт 1300,0 у/м /БГД/ |
2014 |
355,0 |
3 |
5-р хороо, 45-р байрны зүүн, баруун талын авто замын шинэчлэлт 230 у/м /БГД/ |
2014 |
130,0 |
4 |
Орон сууцны хорооллуудын доторхи авто замын орц, гарцын засвар /БГД/ |
2014 |
52,0 |
|
ДҮН |
|
650,5 |