Эрх шилжүүлэх тухай

2014-04-18 00:00:00
2014 оны 04 сарын 18 өдөр                                              дугаар А/297                                  Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэхь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай” 13/51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Чингэлтэй дүүргийн орон сууцны хороолол доторхи авто замын засварын ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан авто замын засварын ажлын худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод шилжүүлэн, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг  даалгасугай. 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, авто замын засварын техникийн зураг төсвийг боловсруулж, зам засварын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын  газар /Д.Нанзаддорж/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                            Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
04 дүгээр сарын 18-ны өдрийн
А/297 дугаар захирамжийн
хавсралт
 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2014 ОНД САНХҮҮЖИХ
ЧИНГЭЛТЭЙ  ДҮҮРГИЙН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ  ДОТОРХИ АВТО                            ЗАМЫН ЗАСВАРЫН АЖЛЫН ЖАГСААЛТ
 
 
                                                                                                  /сая төг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг
1 5-р хороо, 3 байрны өмнөх авто замын шинэчлэлт  90 у/м /ЧД/ 2014 59,0
2 3-р хороо УИД-ийн баруун болон хойд талын авто замын шинэчлэлт  240 у/м  /ЧД/ 2014 189,5
3 5-р хороо Чандмань төвийн баруун болон хойд талын авто замын шинэчлэлт  200ум  /ЧД/ 2014 151,5
  ДҮН   400,0