Бүгд Найрамдах Солонгос Улсад томилолтоор ажиллуулах тухай

2014-04-22 00:00:00
2014 оны 04 сарын 22 өдөр                                                     дугаар А/319                           Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “з” заалт, 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 29.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дэлхийн банкнаас Бүгд найрамдах Солонгос улсад 2014 оны 04 дүгээр сарын 28–наас 2014 оны 05 дугаар сарын 01–ний хооронд зохион байгуулах Хотын стратеги  төлөвлөлтийн олон улсын семинарт нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин, мэргэжилтэн Б.Батзолбоо, Б.Гэрэл, Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Энхбаяр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ж.Баасанжав, Иргэд хүлээн авах төвийн ахлах мэргэжилтэн Д.Хулан нарыг оролцуулсугай.
2. Төлөөлөгчдөд холбогдох 3.640.000 /Гурван сая зургаан зуун дөчин мянга/ төгрөг, 1.200 /Нэг мянга хоёр зуу/ ам.долларыг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3. Сургалтад хамрагдсан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Удирдлагын зөвлөлд танилцуулж хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг багийн ахлагч Э.Тэмүүлинд үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ