Бүгд Найрамдах Франц улсын Парис хотноо болох семинарт оролцуулах тухай

2014-04-21 00:00:00
2014 оны 04 сарын 21 өдөр                                               дугаар А/317                                 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41.2.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Бүгд Найрамдах Франц улсын Парис хотноо зохион байгуулагдах  “Хотын болон орон нутгийн соёлын байгууллагуудын семинар”-т оролцож, тус улсын үндэсний соёл урлаг, хотын хөгжил, ижил төстэй байгуллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах зорилгоор нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Б.Батцэнгэлийг 2014 оны 05 дугаар сарын 18-наас 27-ны өдрүүдэд томилон явуулсугай.
2.Холбогдох зардал болох 2 010 600 /хоёр сая арван мянга зургаан зуу/ төгрөгийг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3.Албан томилолтын тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Удирдах Зөвлөлийн хуралд танилцуулж, хувийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Б.Батцэнгэлд даалгасугай.
 
  
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ