Хөрөнгө бүртгэлээс хасах тухай

2014-04-21 00:00:00
2014 оны 04 сарын 21өдөр                                                 дугаар А/315                                Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн  29  дүгээр  зүйлийн  29.1.2-ын “а” дахь хэсэг,  Төрийн  болон  орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн барилгыг шинээр барихтай холбогдуулан улсын Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагчийн 2013 оны 02-07-81/33 тоот дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Онцгой байдлын газрын балансад бүртгэлтэй хавсралтад заасан нийт 108,222,240 /нэг зуун найман сая хоёр зуун хорин хоёр мянга хоёр зуун дөч/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга, байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга /Ш.Төмөрбаатар/-т зөвшөөрсүгэй.
2. Актлагдаж данс бүртгэлээс хасагдаж буй хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан буулгахыг нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/-т, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
             
                  
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                          Э.БАТ-ҮҮЛ 
                                                   
 
 
 
 
                                                                     
 
 
 
 
 

                                                                             
 
 
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
04 дүгээр сарын 21-ний өдрийн
А/315 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
 
АКТАЛЖ, ДАНСНААС ХАСАХ ЭРГЭЛТИЙН БУС
ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
 
 
 
д/д Хөрөнгийн нэр Хаяг байршил Ашиглалтад орсон он Балансын үнэ /төгрөг/ Хуримтлагдсан элэгдэл /төгрөг/ Үлдэгдэл үнэ /төгрөг/
1 16 автомашины гараж Баянгол дүүрэг
4 дүгээр хороо
1969 89,238,240.0 67,300,507.0 21,937,733.0
2 Конторын барилга 1969 18,984,000.0 14,585,485.7 4,398,514.3
   
Нийт дүн
 
    108,222,240.0 81,885,992.7 26,336,247.3