Хөрөнгө бүртгэлээс хасах тухай

2014-04-21 00:00:00
2014 оны 04 сарын 21 өдөр                                                         дугаар А/314                        Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн  29  дүгээр  зүйлийн  29.1.2 –ын “а” дахь хэсэг,  Төрийн  болон  орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” 43 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн барилга шинээр барихтай холбогдуулан улсын Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн 2008 оны 09-301/65, 2010 оны 07-354/253 дугаартай дүгнэлтийг үндэслэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар цэцэрлэгийн балансад бүртгэлтэй хавсралтад заасан нийт 595,862,320 /таван зуун ерэн таван сая найман зуун жаран хоёр мянга гурван зуун хорь/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга, байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга /Ш.Төмөрбаатар/-т зөвшөөрсүгэй.
2. Актлагдаж данс бүртгэлээс хасагдаж буй хөрөнгийг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар  /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
 
             
                   
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                          Э.БАТ-ҮҮЛ 
                                                   
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
                                                                               
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
04 дүгээр сарын 21-ний өдрийн
А/314 дүгээр захирамжийн хавсралт
 
 
 
 
АКТАЛЖ, ДАНСНААС ХАСАХ ЭРГЭЛТИЙН БУС
ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
 
 
д/д Хөрөнгийн нэр Хаяг байршил Ашиглалтад орсон он Балансын үнэ /төгрөг/ Хуримтлагдсан элэгдэл /төгрөг/ Үлдэгдэл үнэ /төгрөг/
1 Цэцэрлэгийн барилга Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо 1957 564,035,520.0 528,783,300.0 35,252,220.0
2 Инженерийн шугам сүлжээ 1957 24,421,000.0 24,421,000.0 0.0
3 Нийтийн эзэмшлийн байгууламж 1957 7,405,800.0 7,405,800.0 0.0
   
Нийт дүн
 
    595,862,320.0 560,610,100.0 35,252,220.0